Эрчүүд цэргийн ангиасаа халдвар авч эндвэл тэдний амийг төр хариуцах уу
Цэрэг татах ажлыг энэ сарын 15-30-ны өдрүүдэд улс даяар амжилттай зохион байгуулсан билээ.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн дөрөвт заасанчлан “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүрэгтэй.
Цэргийн албаны тухай хуулиар хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлдэг.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Мэдэгдэл авсан иргэн товлосон газарт ирээгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэх заалттай.
Хуулийн заалт нь тийм боловч, өнгөрөгч цэрэг татлагаар албанд явсан 200 гаруй залуусаас халдвар илэрчээ.
Тэдгээр залуусыг цэрэгт татахаас өмнө эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулсан. Мэдээж халдварын шинжилгээ ч мөн авсан. Гэтэл эх орондоо зүтгэхээр албанд явсан эрчүүд олноор халдварлаж буй нь харамсалтай. Уг асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн залуус бий. Тэднийг цэрэг татлагаас өмнө уушги болон бусад эрхтэнд өөрчлөлт орсон эсэхийг үзэж, хянаад эмчилгээ шаардлагатай хүмүүсийг цэргийн албанд татаагүй. Цэргийн эмнэлэг, цэрэг татлагын товчооны үзлэгээр зүгээр гарчихаад татагдсаны дараа халдвар илэрч байгаа тохиолдол байна. Цэргүүдийг ангид хуваарилсны дараа 200 гаруй цэрэг, цэргийн алба хаагчаас халдвар илэрсэн” хэмээсэн юм.
Залуус иргэнийхээ үндсэн үүргийг биелүүлж, эх орноо хамгаалахаар цэргийн албанд ирж байгаа ч, ангиасаа халдвар авч, цаашлаад эндвэл харамсалтай. Цар тахлын хүнд цаг үед айлын хүүхдүүдийг цэрэгт татаж, өвчинд нэрвүүлэх хэрэг байна уу. Эрчүүд цэргийн ангиасаа халдвар авч эндвэл, тэдний амийг төр хариуцах уу.
Б.ДУУЛИМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yag hariutsaach buruug uurt n ogood l duusna
Энэ бичиглэгч сагсуу өвчтэй дурак вэ.