УЛС ТӨР

Э.Одбаяр: Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар намайг үхчих вий гэж айсандаа л сулласан

Ардчилсан гэх тодотголтой нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө залуус хоригдож, цагдуулж нухчин даруулах үзэгдэл гарах болов. Тэдний нэг “NoDoubleStandart” хөдөлгөөнийг зохион байгуулагч Э.Одбаяртай ярилцлаа.

-БИЕ СУЛЬДАЖ, ЦУС БАГАДАЖ, ГҮН ХОРДЛОГОД ОРСОН-

-Биеийн байдал тань дажгүй юу. Одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Өлсгөлөн зарлахаар дотоод эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт орчихдог юм байна. Мөн архаг цус багадалтад орж, бие хордлогод орсон гэнэ. Иймд цус сэлбэх, хордлого тайлах эмчилгээ хийдэг юм байна. Олон хоногийн турш зөвхөн ус хэрэглэсэн учир бие нэлээн сульдсан, хөл гарын арьс хатах, хуурайшиж бутрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. 12 кг жин хаяж, турлаа.

-Хоол унд хэвийн идэж эхэлсэн үү?

-Тийм ээ, эмчийн зааврын дагуу идэж ууж эхэлсэн. Мэдээж шууд их хэмжээгээр идэж болохгүй. Эхлээд өлсгөлөн тайлах маягаар шингэн шөл, зутан идэж байгаа. Шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээнүүдээ хийлгээд байж байна даа.

-Эмнэлгээс хэзээ гаргана гэсэн бэ?

-Эмнэлэгт хэвтсэн тухайн шөнөө өлсгөлөнгөө зогсоосон. Ингээд л маргааш нөгөөдрөөс нь шууд эмнэлгээс гараад явчихна гэж бодтол болдоггүй юм байна. Өлсгөлөнгөө зогсоосон эхний нэг хоёр хоногтоо юу ч ажиглагдаагүй. Яг эмчилгээ хийлгээд эхэлтэл гар хөл бадайрахаас эхлээд ярвигтай асуудлууд гарч ирсэн. Бие сульдаж нэлээн гүн хордлогод орсон байсан. Хэвийн байдалд орох хүртэл эмчилгээ чамгүй олон хоног үргэлжлэх юм шиг байна лээ.

-Эмнэлгээс гарчихаад яах бодолтой байна?

-Болдог бол бичгийн цаасан дээр DobleStandart  ийн асуудлаа бичээд яриад явмаар байна. Талбай дээр сууж байгаа н.Золбаяр гэх залууг дэмжиж хамт хономоор байна. Одоо бол чадах хэмжээгээр ийш тийш холбогдож л сууна.

-Таны эрхийг зөрчиж байсан тухай хэвлэлд ярьсныг тань уншсан. Камерт нөхцөл байдал хэр байв?

-Өлсгөлөнгийн тусгаарлалт гэдэг чинь тийм ч хүсээд байх зүйл биш. Торны цаана хийчихнэ. Жорлон шиг өрөөнд л суулгачхаж байгаа гэсэн үг. Усанд орж оруулахгүй, нарлагаанд гаргахгүй. Зөвхөн ус авч болно. Одоо бидэнд холбогдох зохиомол хэргийг прокурорын байгууллага шүүх рүү шилжүүлж байгаа юм шиг байна лээ. Шүүх хурлын тов зарлагдаад энэ асуудлыг шийдвэрлэнэ. Арваннэгдүгээр сарын 04 юм уу 05-нд миний таслан сэргийлэх 30 хоногийн хугацаа дуусгавар болж байгаа. Тэгэхээр хаанаас ямар гэгчийн юм зохиож гаргаж ирэхийг мэдэхгүй байна. Ийм л нөхцөл байдалтай байна. Монголхүүгийн ч хугацаа уг нь дуусаж байгаа.

-ААВ ИРЭЭД ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООХЫГ ХҮССЭН Ч, БИ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ-

-Эхнэр тань өдөр бүр очдог ч оруулахгүй байсан гэх. Эргэлт оруулж байв уу. Хэн, хэн очиж байв?

-Халдвар хамгааллын дэглэм гэх нэртэй мөрддөггүй дүрэм бий. Саатуулахаар аваачаад 14 хоног тусгаарлана гээд хүмүүсийг хольж нийлүүлээд хамт хорьчихдог юм билээ. Шинжилгээ ч авахгүй. Долоо хоногийн мягмар, лхагва гарагуудад эргэлт оруулах дүрэмтэй юм билээ. Энэ өдрүүдэд гэр бүл, ойр дотнынхон уулзъя гээд ирвэл шилэн хоргоны хоёр талд суулгаад 15-20 минут яриулдаг юм байна. Хамгийн гол нь энэ уулзахын тулд прокурорын зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ нөгөөдүүл нь гэдийчихнэ. Тэгээд л шрекийн муурны нүд гаргасан өрөвдөлтэй царайтай хүмүүс гуйгаад суучихна. Манай эхнэр өдөр бүр очиж сонин дөхүүлдэг байсан. Мягмар, лхагва гарагуудад л хоргоны цаанаас уулздаг байсан.

-Таны аав очиж уулзаад өлсгөлөнгөө зогсоохыг гуйж бас хүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн байсан. Тантай уулзаад хамгийн түрүүнд ямар зөвлөгөө өгч, юу гэж захьсан бэ?

-Аав ирж уулзаад өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөсөн. Би татгалзсан. Цагдан хоригдох 30 хоногийн хугацаандаа өлсгөлөнгөө зогсоохгүй байж байгаад гарна гэдгээ хэлсэн л дээ. Уулзаад суухад нялуураад байхгүй л дээ. “Бие хаагаа бодоорой” гэх хэмжээний яриа болоод л дууссан. Мэдээж сэтгэл санаа нь зовсон. Миний хүү ийм байдалд орвол би ч гэсэн нүүрэн дээр нь зоригжуулж, далдуур санаа нь чилэх л байсан байх. Бүтэн нойртой хоноогүй нь мэдээж. Бид улстөрийн зүйл хоорондоо яриад байдаггүй. Аав үзэл баримтлалаараа насаараа нэг намд тууштай зүтгэж ирсэн. Би ч 30 хүрээд амьдралдаа анх удаа намын гишүүн болсон. Түүндээ ч итгэл үнэмшил дүүрэн яваа. Бие биенийхээ итгэл үнэмшлийг байж болох хэмжээнд л хүндэлдэг. Хувь хүний эрх чөлөө, ардчиллын асуудалд байр суурь нэгтэй байдаг. Хүний эрх маш хүнд нөхцөл байдалд ирж байна шүү гэдгийг бид хоёр ярилцаж байсан.

-Хөвгүүд ааваасаа үлгэр дуурайл хүмүүжлийг олж авах тохиолдол амьдралд олон бий. Аав тань улстөрийн үзэл баримтлал болоод нийгэмтэйгээ тэрслүү байх зан араншинд тань хэр нөлөөлсөн хүн гэж боддог вэ?

-Янз бүрийн өгөгдөл дамждаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Эгч бид хоёр аавынхаа аав, ээж буюу эмээ, өвөө дээрээ өссөн л дөө. Содномзундуй, Цэнд-Аюуш нарын гараар хүмүүжсэн. Тэндээсээ цэцэрлэг, сургуульд явж өсөж торнисон. Ээжийнхээ ээж аав дээр ч очдог байсан. С.Эрдэнэ гэдэг хүн улстөрийн ямар ч амжилтад хүрсэн, ямар ч саад бэрхшээлийг туулсан хэзээ ч МАН-ын гишүүн болохгүй. Амьд байхдаа хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Үзэл баримтлалын хувьд энэ маш чухал асуудал. Бусад зүйлсийг хэлж мэдэхгүй юм. Юу үнэн, энэ үнэн. Улирал бүрээр нам сольсон, үзэл баримтлалаа арилжсан, ухарсан хэчнээн олон улстөрч байгааг та бүхэн мэднэ. Аавын хувьд яаж ч сайн муугаар хэлүүлсэн, ямар ч уналтад орсон үзэл баримтлалаасаа ухрахгүй. Энэ бол маш чухал чанар гэж бодож байна. Миний хувь дүгнэлт ийм. Хэзээ ч үзэл баримтлалаасаа урвахгүй гэдгийг нь л би мэдэж байна. Бусдаар Монголд ямар хэмжээний улстөрч вэ гэдэгт олон нийт л дүгнэлтээ тавих байх. Урвашгүй үзэл баримтлал нь надад хүчтэй нөлөө үзүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Хэдийгээр би шинэ тутам, залуу намын гишүүн ч гэлээ арван жилийн дараа өөр намын гишүүн болчихсон явж байхгүй дээ. МАН дотор ч ийм үнэнч гишүүд олон байгаа. 

-Х.БАТТУЛГА СӨРӨГ ПИАР ХИЙЖ, ААВЫГ ЗОРИУД ХАРЛУУЛЖ, ГҮТГЭСЭН-

-Аавын тань талаар ам нээснийх гээд асуучихмаар байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-д худалдагдаж, зориуд нэр дэвшиж ялалт байгуулахад нь тусалсан гэх мэдээллүүд ихээр хөвөрсөн шүү дээ. Хүүгийнх нь хувьд үүн дээр ямар байр суурьтай байсан бэ?

-Бичих боломжтой бол шууд хэлье. Энэ бол Х.Баттулга гэдэг хүний хийсэн хар пиар шүү дээ. Өнөөдөр ч эрх баригчдын иргэдийн эрх чөлөөний эсрэг хийж байгаа үйл ажиллагаанд ч Л.Оюун-Эрдэнэд чиглэл өгөөд зөвлөөд сууж байгаа хүн. Яагаад гэвэл бидний хорихыг нь хориод, хэлмэгдүүлэхийг нь хэлмэгдүүлээд саях хэд хоногт үнэндээ л нухчин дарлаа. Яг үүний араас нэг нэвтрүүлэг гарсан юм байна. “Үнэгүйдсэн ардчилал” гээд. Энэ нэвтрүүлэг Херо хийцтэй. Дандаа Х.Баттулгын хүмүүс байсан. “Э.Одбаяр, Монголхүү нар жагсаал цуглааны утгыг алдагдуулж байна” гээд Монголын жагсаал цуглааныг хогийн сав болгосон Г.Баасан тэргүүтэй хүмүүс яриад сууж байгаа байхгүй юу. Түүнийг нь хараад үнэхээр ой гутсан.

-Эмээ өвөөгийнхөө хүмүүжлээр хүмүүжсэн байх нь?

-Аавын аав болох Содномзундуй “Нийслэлийн биеийн тамир спорт хороо”-ны дарга байсан хүн. Одоогийн МАН-ын гишүүн байлаа. Өвөө маань “миний хүү Ардчилсан намын зүтгэлтэн. Улстөрд ололт амжилттай яваа юм” гээд хэзээ ч намын харьяаллаа өөрчлөөгүй. Манай эмээ өнөөдрийн хүртэл МАН-ын гишүүнийхээ татварыг төлж суугаа. Саяын хэдэн өдөр санаа сэтгэлийг нь нэлээдгүй зовоочихлоо. Өвөө эмээгийндээ эрхэлж бусад хүүхдүүдийн л адил цэцэрлэгтээ, сургуульдаа явж гадаа тоглож өссөн жирийн л хүүхдүүдийн нэг байлаа.  

-Гудманд гарч дуу хоолойгоо илэрхийлж нийгэмтэйгээ тэрслүү байж баривчлагдаад явахад ард үлдэж байгаа гэр бүлийнхэнд тань хүнд тусдаг байх даа. Гэр бүлийнхэн тань хэр их дэмждэг вэ. Эсвэл боль гэж хориглодог уу?

-Гэр бүлийнхэн маань сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байлаа гээд байдал хэвийн гэсэн үг биш л дээ. Эхнэр бид хоёр 2006, 2007 оноос “Монгол туургатан холбоо” гээд ТББ-аа хамтдаа байгуулж байсан. Өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Энэ арав гаруй жилийн хугацаанд маш олон шийдэмгий эрсдэлтэй алхмуудыг хийж байлаа. Одоо биднийг хэл амаар доромжлоод байгаа н.Чинбат хурандаа тухайн үед ч биднийг хөөж тууж явлаа. “Одбаяр аа би чамайг багаас чинь мэднэ” гэж байгаа байхгүй юу. Тэгвэл намайг багаас минь дарамталсныг мэдэх юм байна. Манай хүний хувьд хүүхэд өсгөхөөс эхлээд арын албанд үргэлж бат зогсож, дэмждэг. Мэдээж бодолтой болгоомжтой бай гэж хэлэлгүй л яахав.

-Нөхцөл байдал яагаад өлсгөлөн зарлах хүртэл хүндэрчихэв гээд гайхах хүн олон байх шиг байсан?

-“30 хоногийн хугацааны таслан сэргийлэх арга хэмжээгээ боль, намайг суллаадах” гэж би нэг ч удаа хэлээгүй, гуйгаагүй. Тийм зорилгоор ч би өлсөөгүй. Миний өлсгөлөн зарлах болсон үндсэн шалтгаан хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хуулийг ялгавартай хэрэглэж байгаа Засгийн газар хариуцлагаа хүлээ гэдэг л шаардлага тавьсан юм. Тавьсаар ч байгаа. Энэ шаардлагаа талбай дээр тавиад байж байтал намайг ЭЦА-нд ирүүлэх хуудас өгсөн. Ингээд л тэндээсээ намайг бүтэн өдөр ээрч байгаад хорьчихсон. Торны цаана орчихоор бусадтай харилцаа холбоо тогтоох, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх бүгд хаагдчихсан. Талбай дээр “NoDoubleStandart”-ийг хөндөж байсан хүнийг торны цаана аваачаад хийчихвэл ямар нэгэн арга зам сүвэгчилнэ биз дээ. Тэгэхээр надад үлдсэн цорын ганц сонголт нь өлсгөлөн зарлах байсан. Энэ үйлдлээрээ “DoubleStandart”-ийг үргэлжлүүлэн эсэргүүцэж байгаа гэдгийн илэрхийлэл байсан. Гэтэл мундаг хүний эрхийг хангаж байгаа юм шигээр эрх баригчид намайг “суллалаа” гэсэн мэдээлэл нийгэмд гаргаж цацсан. Суллаад байсан юм алга. Хүний тодорхой эрхүүдийг хязгаарлаж байна.

-461-т БАЙХ, ЭМНЭЛЭГТ БАЙХЫН ЯЛГАА АЛГА-

-Суллах шүүхийн тогтоол гарсан ч, эмнэлэг болон цагдаагийн байгууллагаас өөр газар зорчихыг хориглосон юм билээ?

-Шүүхийн тогтоолд “Эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэх хугацаанд өөрийн амьдарч буй гэр, эрүүл мэндийн байгууллага, хуулийн байгууллагад очихоос өөр газар очихыг хориглосон хязгаарлалт тогтоох болохыг мэдэгдсүгэй” гэж байгаа юм. Үүнээс манай улсад хүний эрх хангагдаагүй гэдэг нь мэдэгдэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл үүнд миний ажлын байр гэсэн үг алга. Э.Одбаяр гэдэг хүний яаж амь зуу гэсэн юм бэ. Ажил төрөл хийх, амьжиргаагаа залгуулах боломжийг боомилсон, хаасан. Бүтэн сар саатуулчихна гэсэн төсөөлөл надад байгаагүй. Учир нь би хэрэг хийгээгүй. Гэтэл өлсгөлөн зарлахаар нь суллаж байгаа юм шиг мессежийг нийгэмд өгөөд байгаа. Миний шаардлага намайг сулла гэсэн шаардлага биш. “NoDoubleStandart” гэсэн л шаардлага байсан. Мөн 30 хоногийн таслан сэргийлэх хугацааг өлссөн хэвээрээ гарч ирнэ гэж төлөвлөсөн. Үүнд миний амь нас эрүүл мэндийн асуудал гарсан. Төв талбайдаа үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдээ торны цаана оруулж, ийм үр дүнд хүргэж байгаа нь эрх баригчдын алдаа.

-Хилээр гарах эрхээ мөн хязгаарлуулчихсан?

-Хилээр гарах эрхийг нь хязгаарлалаа гэж байгаа юм. Нэг их гараад байдаг хилтэй ч юм шиг. Хамаг хилээ хаачихаад. Хүн доромжилж байгаа юм шиг. 461 дүгээр ангид үхэж хатчих вий дээ гэдэг хариуцлагаас л Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар зугтаж байгаа царай нь энэ шүү дээ. Үнэндээ тэд нэг ч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээх чадамжгүй. Зөвхөн “ковид”-оор өдөрт арван хүний амь нас эндэж байна. Гэтэл өнөөдөр Засгийн газар, холбогдох яам нь хариуцлага хүлээхгүй л байна шүү дээ.

-Монголхүү одоо ч хоригдож байгаа, өлсгөлөн зарласан гэх мэдээлэл бий. Уулзаж чадсан уу?

-Хамгийн харамсалтай нь бидний нэг болох Монголхүү 461 дүгээр ангид хоригдсоор байна. Тэгэхэд би “NoDoubleStandart” хөдөлгөөнөө хамт эхлүүлсэн нэгнийхээ төлөө бичгийн цаас бариад талбай дээр гарч зогсох эрхээ хасуулчихаад байна шүү дээ. Тиймээс надад 461 дүгээр ангид байх, эмнэлэгт байхын ялгаа алга. Би үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна. Надтай нийлээд долоон залууг яллагдагчаар татчихсан байгаа. Гэтэл би тэднийхээ төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болчихлоо. Ийм байхад намайг суллагдчихсан гэж үзэх нь өрөөсгөл. Зарим өмгөөлөгч нар гайхаж байна лээ. Ийм таслан сэргийлэх арга хэмжээ байдаг юм уу гээд. Үнэхээр буруутгах гэж байгаа бол эрх баригчид биднээс яагаад айгаад байгаа юм бэ. Хангалттай нотлох баримт нь байгаа юм бол.

-Цагдаагийн байгууллагын дарамт хавчлагын тухай та бас уурсан ярьсан юм билээ?

-Торны цаана өнгөрүүлж байгаа нэг цаг байтугай нэг минут үнэ цэнэтэй. Олон хоногоор өлсгөлөн зарлаад өлсөж биш хөлдөж үхэх гэж байна. Хүйтэн камерт. Минут бүхэнд эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учирч байна. н.Монголхүүг дөнгөж өнөөдөр өлсгөлөн зарлаж эхэлж байгаа мэт мэдээллүүд явж байна. Өнөөдөр зургаа дахь хоног нь. Өлсөж эхэлсэн өдрөөсөө л тэр хүн зовж, шаналж эхэлж байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид цагдаа нарын гарын шүүс боллоо. Бүх л нухлуулж, даруулж, мушгиулж, даруулж, гавлуулж, өчүүллээ шүү дээ. Бидэн дундаас биедээ хамгийн том гэмтэл авсан хүн бол Монголхүү.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЯЛЗАРСАН. ЦЕГ-ЫН ДАРГА Л.БОЛД 60 ЖИЛИЙН ӨМНӨ ДАРАНГУЙЛЛЫГ САНАГАЛЗАЖ БАЙНА-

-Төв талбай дээр н.Золбаяр гэх иргэн зургаа дахь өдрөө сууж байна. Тэр залуу өнгөрөгч зургадугаар сараас NoNaadam хөдөлгөөнд бидэнтэй хамт явж байсан юм билээ. Би өчигдөр л мэдлээ. Өөрөөсөө үнэхээр ичиж байна. Тэр залуу талбай дээр ганцаараа зургаа хоночихсон байна шүү дээ. Өчигдөр орой би нэг аяга сүүтэй цай явууллаа. Баярлалаа гэхээсээ илүү би ичиж байна. Би суллагдчихсан нэртэй эмнэлэгт эм тариа шахуулаад сууж байхад тэр хүн хүйтэн талбай дээр сууна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг хамгийн үнэтэй чухал зүйл. Энэ зүйлийн төлөө тэмцэхэд нам тэр нам байх нь хамаагүй. Бидэнд Монголхүү шиг арван залуу хэрэгтэй байна. Нэг нэгдэхгүй, арав аравдахгүй. Эрх чөлөөнийхөө төлөө, тэгш эрхийн төлөө тэмцэх буухиа тасрах ёсгүй. Э.Одбаяр, Монголхүү нарыг хорьсноор зогсчих ёсгүй. Тэгэхгүй гэдгийг нь харлаа.

-Хууль хяналтын байгууллага үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг цагдаагаар баривчлуулдаг жишиг тогтлоо?

-Эрх баригчдаас гадна цагдаа, прокурор, шүүх гэхчлэн хууль хүчний байгууллагын дарангуйлал тогтсон гэдгийг харлаа. Ялангуяа цагдаагийн байгууллага прокурорын нөлөөлөл дор орчихсон юм байна. ЦЕГ-ын дарга Болд гэдэг хүн бүхэл бүтэн нэгэн жарны өмнө тогтсон тогтолцоог санагалзаж байна. Уг нь одоо 2021 оны “цагдаагийн реформ”-ыг яриад зогсож байх ёстой юм шүү дээ. Цагдаагийн байгууллага ялзарсан байна. Эрх мэдлээ хүчирхийллийн аргаар тогтоож байна. Цагдаагийн дарангуйллаас болж төр, ард иргэд хоёрын хооронд ямар хэмжээний хямрал нүүрлэж болдог вэ гэдэг жишээ бэлээхэн байна.

-Та бүхнийг захиалгатай, төлбөртэй жагсаал хийж байгаа хардлага ч бий шүү дээ?

-“DobleStandart” хөдөлгөөн 2021 оны есдүгээр сарын 17-нд болсон “Цахим үндэстэн” шоу арга хэмжээний үеэс гэхээсээ илүүтэй 2020 оны тавдугаар сард хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө “Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлж байгаагаа зарласнаар эхэлсэн. Тухайн үед намайг УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байна, ИТХ-д орох гэж байна гэхчлэн холбож ярьсан. Би СӨХ-ийн даргад ч өрсөлдөөгүй. Ерөнхий сайдыг эмэгтэйчүүдийг нийгмийн идэвхгүй бүлэг гэж хэлэхэд нь, олон монголчууд гадаадад гацахад,  бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж л явлаа. Нэр ус нь л өөрчлөгдсөн болохоос. Энэ бүх жагсаал тэмцэл нь “NoDobleStandart” гэх агуулгыг илэрхийлж байсан. Үүнд нам эвсэл улстөрийн үзэл баримтлал хамаараагүй. Залуучууд иргэд үзэл санааны гинжин урвалж ороод оролцоод явдаг юм байна гэдгийг харуулсан. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх гэдэг үзэл баримтлалд л хүмүүс таних танихгүй хамаагүй нэгддэг юм байна гэдгийг харлаа. Тэгэхээр үүнд зохион байгуулалттай, захиалгатай огтоос байхгүй ээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Танайд ярилцлага өгч байгаагийнх нэг асуудлыг чухалчилж хэлмээр байна л даа. Хүний эрхийн асуудлыг хөндсөнийхөө төлөө эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаа, эрх чөлөө гээд бүхий л зүйлээр хохирч байгаа Монголхүүд маш их санаа зовж байна. Хэдхэн хоногийн өмнө хүсэл эрмэлзэл дүүрэн яриад зогсож байсан залууст өнөөдөр зохиомол хэрэгт холбогдуулан яллагдагч гэх нэр зүүж байгаад нь харамсаж байна. Үнэхээр их санаа зовниж сууна. Би өнөөдөр эмчилгээ хийлгээд сууж байна. Гэтэл Монголхүүгийн нөхцөл байдал асар хүнд байгаа. Хүн хэд хоног өлсвөл, хэчнээн өдөр тэсвэл эрсдэлийг даван туулсан гэж үзэх гээд байгаа юм бэ. Нэг хоног өлсгөлөн зарлах ч хэцүү. Сэтгэл зүйн хувьд ч маш хэцүү байгаа. Маш олон удаагийн баривчилгаанд өртлөө. Тэглээ гээд хэцүү байна гээд гоншгоносонгүй. Цагдаа нар авч явахдаа төмсөг рүү нь жийж байгаад машинд чихэж суулгаад аваад явсан. Өлсгөлөн зарлаад зургаа хоночихлоо. Камерт маш хэцүү нөхцөлд байгаа. Гэтэл Монголхүүгийн өлсгөлөнгийн тухай ярьж байгаа нэг ч хүн алга. Тэр хүний байдал ноцтой байгаа учраас тийшээ анхаарлаа хандуулаач ээ гэж хүсмээр байна. Мөн яллагдагчаар татагдсан долоо найман залуусыг анхаараач ээ гэмээр байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Залуу
Залуу

Шоронгоос гаргасанд баярлаач эргүү хүүр ээ юун олон үгтэй юм өмхии амаа хамхиж суд чи хэнч биш хэнч тоохгүй илүү зантай новш л байхгүй юу эрдэнии тэжээсэн гөлөг өө

Иргэн
Иргэн

Чи арчаагүй хог үхчих гээд байгаа юм чинь гаргахаас яахав дээ эмнэлэг шорон 2 адил биш шүү эмнэлэг чамайг эмчилж байгаа юм амралт бишшүү дээ нохой минь өчнөөн мөнгө гаргуулж эмчлүүлж байж бас л ой муутайгаа харуулж байна шүү чи өөрөө дандаа муу буруу зүйл хиидэг болохоор цагдаад дургүй л байхгүй юу

Дел
Дел

Өөрийгөө их юманд бодсон гөлөг вэ чамайг тэд нар хүн гэж тооцохгүй дэвсэлээд хаяна өөрийгөө хайрлаж яв эрдэнийн хүүхэд учраас ард түмэн чамайг өмгөөлэхгүй

Зочин
Зочин

амжилт

Зочин
Зочин

Ажил олж хийдэггүй л юм байхдаа

Zochin
Zochin

Uchej bolochgui zaaval zorisondoo chur. Charin ter novschiin daranguilagchid uchech estoi.

zochin
zochin

том албан тушаалтны нэрийг хэлэхээр өөрийгөө том болно гэж боддог юм шиг ээ
буруу л байна даа

Ха ха
Ха ха

Тэнэг хүүр шүү энэ одбаяр чи аавынхаа идсэн НДШ мөнгөнд хахаж үхээрэй

зочин
зочин

Tэнэг үхдэл чи мянга сайхан яриад чамайг хэн ч тоохгүй шүү.бах эцэгтэйгээ шоронд хатмар.

Зочин
Зочин

Chi myngan sain yum hiigeed aav tanai geriin buliin buzar bulaig Ard tumen martahgui

Холбоотой мэдээ

Back to top button