ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Глазгод цаг уурын асуудлаарх хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

120 орны төр, засгийн тэргүүн оролцсон уулзалтын хоёр дахь өдөр “COP26” Дэлхийн улс орнуудын талаас илүү хувийг хамарсан хамтарсан санаачилгыг танилцууллаа.

Шотландын Глазго хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци болох “COP26” 26 дахь удаагийн дэлхийн удирдагчдын бага чуулга уулзалт мягмар гараг /2021.11.02/-т өндөрлөлөө. Нийтдээ хоёр өдрийн турш Дэлхийн 120 орчим улс орны төр, засгийн тэргүүн уур амьсгалын сэдвээр илтгэл тавьсан юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалтын хоёр дахь буюу сүүлийн өдөр Дэлхийн улс орнуудын талаас илүү хувийг хамарсан хэд хэдэн хамтарсан санаачилгыг нэгэн зэрэг танилцуулав.

ОЙ МОДЫГ ХАМГААЛНА

Дэлхийн ойн нөөцийн 85 хувийг бүрдүүлдэг ОХУ зэрэг 114 улс орон ой модны хамрах нутаг дэвсгэрийн талбай хэмжээг нэмэгдүүлж, ойн хомсдолтой тэмцэх талаар хамтарсан тунхаглал баталлаа.

ОХУ-аас гадна Бразил, Их Британи, Индонези, БНХАУ, АНУ, Турк, Шри-Ланка, Япон, Африк, Европын Холбоо, далай тэнгисийн улсууд үүнд багтжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ой модыг хамгаалах асуудлаарх форумд оролцогчдод хандан илгээсэн видео илгээлтдээ Глазкоугийн тунхаглал бол “Агаар мандалд нүүрсхүчлийн хийн агууламжийг бууруулах Парисын хэлэлцээрийн зорилтуудыг биелүүлэхэд гарцаагүй үйлчилнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, ОХУ 2060 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахихад хүрэхийн тулд Дэлхийн нийт ойн 20 орчим хувь нь тус улсад оршдог тул ойн өвөрмөц нөөцдөө найдаж байна гэлээ.

УТААГ БУУРУУНА

Улс орны төрийн тэргүүнүүд олон жилийн дараа анх удаа метан хийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээ зохион байгууллаа. АНУ болон Европын Холбооны энэхүү Дэлхийн санаачилгад 105 орон нэгдэв. Тэд энэ арван жилийн эцэс гэхэд метаны ялгаруулалтыг даруй 30 хувиар бууруулахаа амлалаа.

ОХУ энэ санаачилгыг дэмжсэн улсын тоонд багтаагүй аж. Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-гийн ОХУ-ын Уур амьсгал, эрчим хүчний хөтөлбөрийн тэргүүн Алексей Кокорин ОХУ үүнд багтаагүйд нэг их гайхсангүй. Түүний үзэж байгаагаар, ОХУ энэ санаачилгад үзэл суртлын хувьд ч /түүнд БНХАУ, Энэтхэг мөн багтдаггүй/, техникийн хувьд нэгдэх нь утгагүй зүйл гэсэн юм. Учир нь, эрчим хүчний хэмнэлт, ой хээрийн түймэртэй тэмцэхээс илүү уурхайн метан хий, газрын тосны ордууд дахь хий алдагдлыг шийдвэрлэх нь эн тэргүүний асуудал гэлээ.

“ГЛАЗКОУГИЙН ШИЛЖИЛТ

Түүнчлэн 40 гаруй улс дэвшилтэт ногоон технологийг эрт хөгжүүлж түүнийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Их Британийн Засгийн газар эдгээр шийдвэрээ “Глазкоугийн шилжилт” хэмээн нэрлээд, цаг уурын идэвхтнүүдийн буруутгадаг шигээр удирдагчид зөвхөн амбиц хөөн, урт хугацааны зорилгоор агаарын асуудлыг хөндөөгүйг онцлоод, тэд “нэн даруй арга хэмжээ” авч байна гэлээ.

Ногоон технологи нь нүүрстөрөгчийн хийд суурилсан хувилбаруудаас илүү хямд байх оргил цэгт хүрэхийн тулд тус санаачлагыг зохиогчид нэгдсэн стандартыг баталж, энэ чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж эхэллээ.

ЭРЧ ХҮЧ ДҮҮРЭН ХЭЛЭЛЦЭЭ

Улс төрийн мэдэгдлүүд дууссаны дараа гол анхаарал хэлэлцээрийн танхим руу шилжив. Ирэх арав хоногт конвенцид оролцогч талууд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх дүрмийн талаар тохиролцоонд хүрэхийг дахин оролдсон үйл явдал болж өнгөрлөө. Энэ нь дээр дурьдсан уур амьсгалын гэрээний хүлэмжийн хийн ялгарлыг зохицуулах тодорхой механизмыг нэвтрүүлэхээр тусгасан зургадугаар зүйлд заасан байдаг ба 2019 онд Испанийн Мадрид хотноо болсон Дэлхийн цаг уурын бага хурал “COP25”-д саад тотгор учруулж байсан удаатай. Оролцогчид эцсийн мэдэгдлийн утга агуулга дээр харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй учир амжилт олоогүй бүтэлгүйтсэн билээ.

Дашрамд дурьдахад, “COP26” нь ногоон технологи хөгжүүлж, хэрэгжүүлж буй компаниуд болон Дэлхийн чиг хандлага болж буй нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулахаар төлөвлөж буй санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулсан талбар хэвээр байх ажээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button