ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Нью-Йорк хотын шинэ даргыг сонголоо

Нью-Йорк хотын захирагчаар сонгогдсон Эрик Адамс эхний гурван цалингаа биткойноор авна гэдгээ зарлав. Тэрбээр албан тушаалаа авсныхаа дараа Нью-Йоркийг “крипто валютын салбарын төв” болгох бодолтой байгаагаа ч мэдэгдэв.

Ардчилсан Намын гишүүн Эрик Адамс нь Нью-Йорк хотын хувьд хоёр дахь хар арьст захирагч гэдгээрээ онцлогтой. Тэрбээр 2022 оны  нэгдүгээр сард шинэ албан тушаалаа хүлээж авах аж.

“Guardian Angels” гэх иргэний аюулгүй байдлын эргүүлийг үүсгэн байгуулагч Бүгд Найрамдах Намын Кертис Сливийг захирагчийн өрсөлдөөнд ялах нь амархан зүйл байлаа гэж ярьсаныг нь “Рёйтерз” /Reuters/ агентлаг иш татан мэдээлжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button