Нийгмийн

Соёлын салбарынхан вакцины III тундаа хамрагдаж байна

Засгийн газрын шийдвэрээр соёл урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээсэнтэй холбогдуулан Соёлын яам арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” хэмээн зарлаж, сарын турш 150 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ.Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс соёл, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах иргэдийг вакцины III тундаа хамрагдахыг уриалж байгаа бөгөөд Соёлын яам үзвэр үйлчилгээний үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байж, соёлын үйлчилгээнд хамрагдах иргэдээс түргэвчилсэн тест авах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж байна.

Мөн өчигдрөөс эхлэн Соёлын яам, харьяа байгууллагын III тундаа хамрагдаж амжаагүй байсан соёлын ажилтнууд Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран вакцины нэмэлт тундаа хамрагдаж эхэллээ. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины III тунд 400 орчим мянган хүн хамрагдсан бөгөөд зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button