Нийгмийн

АН-ын Онц их хуралд 1258 төлөөлөгч цуглажээ

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд Ардчилсан нам “Онц Их хурал”-аа зарлан хуралдуулж байна.

“Онц Их Хурал”-даа оролцохоор орон нутгаас 1318 төлөөлөгч Улаанбаатар хотод ирсэн байна. Тэдний 1258 нь хуралд оролцож буй бөгөөд ирц 90 хувьтай байгаа аж.

Тус намаас бэлтгэсэн албан мэдээлэлд: "Ардчилсан намын түүх өөрөө Монголын ардчилал, эрх чөлөөний түүх билээ. Монголын улс төрийн ууган хүчний нэг болох Ардчилсан намд сүүлийн нэг жилийн хугацаанд үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, хагарал бутралыг эцэслэн шийдэхээр намын анхан шатны нэгж, үүрүүдээс эхлээд намын дээд шатны төлөөлллийн байгууллагын 1318 төлөөлөгчид намынхаа эв нэгдлийг хангаж, үүссэн асуудлаа эцэслэн шийдэж цэг тавихаар болоод байна” гэж дурджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button