Нийгмийн

Л.Энх-Амгалан: Багш нь төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан

Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч охин амта алдсан явдалд эхгэнэл илэрхийлэн цахим хуудасаа ийнхүү бичжээ. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ БОЛОВСРОХ ЭРХТЭЙ…

"Хүчирхийлэл”-ийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан.

Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй.

Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй. Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576 сурагч амьдардаг.

Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё. Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно. Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой !

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-11-05 18:11

Багш нь хэлээд байхад нь анхаардаггүй ямар тэнэг юм бэ багшиин хариуцлага хүнлэг чанар маш доройтсоны илрэл байна даа тэр багш даанч яавдаа хэлээд л байсан байна шүүдээ

Эх хүн
Эх хүн
2021-11-05 18:15

Ангиин багш байрны багш нар даанчдээ мэдсээр байж байрнаас гаргаж байдаг байрнаас хүүхдииг гаргах гэж байх уу багш нар маань иим л хариуцлаггүй болёон байна даа юуч гэхэвдээ

Ямар хөлдүү багш, захирал вэ ?
Ямар хөлдүү багш, захирал вэ ?
2021-11-05 20:11

Хөөрхий амьтан хэлээд байхад арга хэмжээ авч өөрсдөө мэдэхгүй бол мэдэх газраас нь зөвлөгөө авч эсвэл дээшээ гэр бүл хүүхэд хөгжлийн газар, хүүхдийн байгууллага болон хүүхдийн байцаагч , яамны хуулийн мэргэжилтэн гээд асууж болох газар зөндөө байна , мэдэгдэж болно. Хүүхэд аргаа бараад тусламж гуйж хэлсэн байна. Өөрөө яахаа мэдэхгүй бол даргаасаа асуух гэдэг зарчим байдаг !

Зочин
Зочин
2021-11-05 20:12

З А Х И Р А Л бол бүр том буруутай. Захир�##� хүүхдүүдээ сайн хамга�##�даг уг нь.

Зочин
Зочин
2021-11-05 20:18

Танай яаманд хуулийн мэргэжилтэн байдаг бол яг ямар ямар хуулийн за�##�т зөрчсөнийг нь жагсааж байгаад з а х и р а л, багш нарыг шийтгэж болно. Ц�##�ингаас нь 6 сар хасч энэ �##�дааг нь төрийн �##�бан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ гэсэн хуулийн за�##�т бий. Хууль шүүвэл зөндөө за�##�т зөрчсөнөөр гарч ирнэ. Хуулийн за�##�таа �##�ь болох олныг цуглуулж чадв�##� ажлаас нь х�##�ж ч болно. Хүүхдийн эрх, боловсролын хууль, төрийн �##�бан хаагчийн холбоотой хууль ,зөрчлийн хууль цуглуулъя гэвэл зөндөө хууль байна. Төрийн �##�бан хаагч ноцтой �##�даа гаргав�##� шууд х�##�ж болох хуулийн за�##�т байна. Ганц удаагийн үйлдлээр ч гэсэн. Би байсан бол хүний амь настай холбоотой учраас х�##�на !

Зочин
Зочин
2021-11-05 20:28

Багш нар өөрсдийгөө арслан барс гэж ойлгоод эрхээ хамга�##�ж чаддаггүй хүүхдүүдэд эр бараа гаргаж байдаг шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button