Ардчилсан намын 30 жилийн түүхийн дундах “хар толбо”
РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ
Ардчилсан намын дотоодод сүүлийн жил гаруй хугацаанд өрнөөд буй хагарал, бутрал хоёр тийш харсан намын удирдлагуудын ааш, авир олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ урмыг хугалаад байгаа. Ардчилсан нам монголын ардчилал биш гэж үзэх нэг хэсэг ч бий болоход хүрэв. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг энэ байдал удаан үргэлжилбэл монголын ардчиллыг сааруулах, цаашлаад устах аюул руу түлхэх нь бодит үнэн.
Учир нь хэт олонхоос бүрдсэн эрх баригчид өнөөдөр дураараа дургиж, коммунист нийгэм рүү эргэж алхахад тун ойртлоо. Үүнийг нотлох үйлдэл өдөр бүр бидний нүдний өмнө ил өрнөж байгаа. Сургамжтай нь гэвэл ямар ч ардчилсан оронд нэг нам дангаар эрх барьж болдоггүйг бодитоор харуулав. Харин одоо Ардчилсан нам өөрсдөдөө дүгнэлт хийж, алдаагаа хэрхэн засч урагшлахаас Монгол Улс ухрах уу, урагшлах уу гэдэг нь хамаарах болчихоод байгаа нь яалт ч үгүй үнэн билээ.
Тиймээс ч ҮБХ-ны 290 гишүүн нь дэмжиж гарын үсгээ зурж, асуудлаа ярилцаж, шийдэл гаргахаар хөдөө орон нутаг, дүүргүүдээс 1300 гаруй төлөөлөгч нийслэлд хуран цуглаж намын Онц Их хурлаа хуралдуулав. Анх эв нэгдлийн их хурал хийнэ гэж зарлаж байсан ч ОНЦ ИХ ХУРАЛ болгон хуралдацгаав. Онц төвөгтэй нөхцөл байдлыг халах ёстой хурал учраас үр дүн гаргах шаардлага, шалтгаантай. Гэвч үр дүнгүй, амжилтгүй болгох сонирхолтой хэсэг бүлэг ч байв.
Тэд Ардчилсан намыг дотоод зөрчилтэй төдийгүй О.Цогтгэрэлийг намын даргын суудлыг хүчээр булааж авах гэж байгаа мэт ойлголтыг олон нийтэд өгч байлаа. Үнэндээ Ардчилсан намын жирийн гишүүдийн дунд ямар ч хагарал байхгүы. Дийлэнх нь их хурлаа яаралтай хуралдуулж, асуудлаа шийдэхийг шаардсаар байсан юм. Дээд шүүхээс ч Ардчилсан намыг С.Эрдэнэ, Ц.Туваан, О.Цогтгэрэл, М.Тулгатын хэн нь ч төлөөлөх эрхгүй, нам дотроо асуудлаа шийдээд даргаа бүртгүүл гэдэг л ганц шаардлага тавьсан байдаг. Гэвч С.Эрдэнэ буюу түүнийг тойрон хүрээлж байгаа 30-40 хөн хүн өөрсдийгөө Ардчилсан намын цөм гэж итгэсээр, намын даргын эрх мэдлийг авах, өөрийн хүндээ шилжүүлэх гэж улайрсан нь нууц биш. Тэрбээр цахим хуудсаараа “Энэ Их хурал хүчингүй, бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн зандарч бүтэн оройжин лайв хийсэн нь үүний хамгийн том илрэл. Хамтдаа Их хурал хийнэ гэдгээ мэдэгдэж байсан М.Тулгат ч “бэлтгэл хангагдаагүй, хурлаа хойшлуулъя” хэмээн хэлснээсээ буцаж сүүлдээ “бид оролцохгүй” хэмээн гэдийчихсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Их хурлаар намын даргаа сонгохоос гадна дараалсан гурван сонгуулийн ялагдлаа дүгнэх ёстой. Бурууг ганц С.Эрдэнэ гэх хүн рүү чихээд өнгөрөлгүй намын үзэл баримтлалаа, алдаа асуудлаа зөв оношилж ул суурьтай дүгнэлт хийе. Үзэл баримтлалаа ч эргэж харж, иргэддээ “өгдөг” нам болох бодлогоо тодорхой болгоё. Ардчилсан намд ачаа үүрэх бүтэн үе байгаа. Энэ хүмүүс ачаагаа үүрэлцэж, ахмад үе маань залуустаа туршлага мэдлэгээрээ ташуур болооч” гэх бодлоо илэрхийлсэн. Харин эдгээрийг хийхдээ ах нарын ам харах бус олноороо нэгдэж, нийлж асуудлаа шийдье гэв. Мөн нийтлэг эрх ашгийн төлөө хамтарч ажиллах саналыг удаа дараа тавьсаар байгаа.
Харин С.Эрдэнэ ганцаараа гүрийгээд ирсэнгүй. Цагтаа бол намынхаа босс явав. Ардчилсан нам түүнд албан тушаал, эрх мэдлийг хангалттай өгсөн. Гэвч өнөөдөр ирээгүй явдал нь ертөнцийн бүх юмс хэмжээ хязгаартайн дээр, өөр өөрийн цагтай гэдгийн илрэл болов гэлтэй. Намын нөхөд нь бужигнаж сануулга дайв. Түүнчлэн олонхийн үзэл бодлыг хүндэтгэж, өөрийн эрх мэдлийн төлөөх улайрлаа тулгах зангаа татах цаг нэгэнт болжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн үйл явдлын он цагийн хэлхээ:
2020.06.25: Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсаны хариуцлагаа хүлээж огцорч буйгаа хэвлэлийн хурлаар зарлав.
2020.07.08: Дэд дарга Ц.Туваанд Ардчилсан намын тамгыг албан ёсоор шилжүүлж өгөв.
2020.07.24: ҮБХ цахим хуралдаан зохион байгуулж, намын удирдлага огцорсныг мэдээлж Ц.Туваанд намын даргын эрх мэдлийг түр шилжүүлсэн.
2020.12.24: УБЕГ-ын улсын байцаагч Д.Чинтулга, С.Эрдэнийн хүсэлтээр Ц.Туваанд хадгалагдаж байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж Ардчилсан намд хоёр тамга, тэмдэгний асуудал үүссэн.
Гэвч одоогоор улсын Дээд шүүхээс АН-ыг төлөөлөх эрхмэдэл бүхий субьектээр С.Эрдэнэ, Ц.Туваан, О.Цогтгэрэл, М.Тулгатын аль алиныг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин С.Эрдэнэ өөрийгөө одоо хүртэл АН-ын дарга хэвээр мэтээр тайлбарлаж Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсээр байгаад намынхан нь эгдүүцэв.
2021.9.27: Ардчилсан намд үүсээд байгаа дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэхээр М.Тулгат, О.Цогтгэрэл, Э.Бат-Үүл нар 11-р сарын 5-нд буюу эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр эвлэрэлийн Их хурлаа хийхээр олон нийтэд Зориг агсаны хөшөөний өмнө хэвлэлийн хурал хийж зарлав.
2021.11.05: Ардчилсан намын онц Их хурал хуралдав. Хуралдаанд 1318 төлөөлөгч оролцсон бөгөөд асуудлаа хэлэлцэв.
Нөгөө талд хоёр талын маргаан шүүх хуулийн байгууллагад ямар шатанд үргэлжилж байгаа вэ. С.Эрдэнэ хэвлэлээр Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэн гуйвуулсан тайлбар мэдээлэл удаа дараа хийсээр байгаа гэгддэг.
НЭГДҮГЭЭРТ:
Монгол Улсын Дээд шүүх С.Эрдэнийг намын даргаар сэргээн бүртгэхээс нийт ГУРВАН удаа татгалзсан. С.Эрдэнэ Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд биш. 2021 оны 1-р сарын 14-нд Дээд шүүхийн 04 тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзав. 2021 оны 2-р сарын 26-д Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаан болон 09 дугаартай тогтоолоор С.Эрдэнийг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэх хүсэлтээс мөн татгалзав. 2021 оны 4-р сарын 27-д Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаан 12-р тогтоолоор Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн АН-ын даргын бүртгэлийг сэргээххүсэлтийг хангахаас дахин татгалзсан.
ХОЁРДУГААРТ:
Дээрх 3 удаагийн татгалзсан шүүхийн тогтоол дунд хамгийн анхаарал татаж байгаа нь Улсын Дээд шүүхийн 25 шүүгч оролцсон 4-р сарын 27-ны 12-р тогтоол юм. С.Эрдэнэ өөрийн зохион байгуулсан дотоод сунгаанаас ялсан М.Тулгатыг Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлэхдээ, хажуугаар нь өөрийгөө АН-ын даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлтийг давхар хүргүүлсэн ч дахин татгалзсан шийдвэр гаргасан. Тэгэхээр С.Эрдэнэ, М.Тулгатаа “дөнгөсөн” болж таарах нь.
ГУРАВДУГААРТ:
С.Эрдэнэ хулгайгаар Ардчилсан намын дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдсан. Улсын Дээд шүүх нийт 3 удаа С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзсаны дараа, тэрээр намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт өгснийг мөн дээд шүүхээс татгалзав. 2021 оны 10 сарын 13-д Улсын дээд шүүхийн хуралдаан болж С.Эрдэнийн хүргүүлсэн АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав.
ДӨРӨВДҮГЭЭРТ:
Х.Сонинбаяр шүүгчид ногдуулсан сахилгын шийтгэл АН-ын дотоод асуудалтай холбоогүй. С.Эрдэнэ хэлэхдээ Улсын дээд шүүгч Х.Сонинбаяр нь АН-тай холбоотой хэргээр сахилгын шийтгэл хүлээсэн гэх мэдээллийг удаа дараа гаргаж байгаа. Улсын дээд шүүхээс уг асуудалд тайлбар, тогтоол гаргасан бөгөөд шүүгч Х.Сонинбаярын сахилгын шийтгэл нь АН-ын дотоод асуудалтай холбоогүй болно гэдгийг мэдэгдсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнийгээ ан одоо явуулсан нь дээр
Дээд шүүх нь шийдвэрээ гаргасан юм уу, ардчил�##�ынхаан
Эрдэнэ гэж нэг л�##�арын �####� байх юмаа
Тулхтай улстөрчхүн бол ..С.Эрдэнэ
Эрдэний тухтай гэж хаашаа харсан юм байдаг юм. Гахай царайлсан хар НОВШ шүү дээ
Sayiin tsogtgereliin hiisen hural gedeg ni sum aimag burees suga tsavniihaa us jinhen ulaan hamgaalagch namchinguudaa avchirj baigaad elbegdorjiin buleglel l hul deeree bosoh gesen uildel ni il baragdaj bna bolovsroliig jinhen samarch baisan gantumur odoo yu ve dandaa ardchilaliig alj ustgasan hulgaichuud l irj bnaleeshdee ene untsguus ni harval erdene ni arai l shudarga unenii namaa shinchleh taldaa yvaad baina uu l gej haragdaj bna erdene odoo buh sum aimag duurgiinhee hurliig hiilge elbegdorjiin taluu erdenii taluu hamaagui tuundee namiihaa UBHoroonii gishuudiin nersiig devshuul namiin darga baij boloh huniihee nersiig bas davhar asuulga tegeed buh gishuudiin hurlaas garaad irsen humuusee ug duugui batal tsoriin gants zuv arga bol ene l bna namaa bulshilsan aldaagaa bus#aas buu hai shuuhiig hongil bologson elbegdorj huuteigee olon tumniig gudmand gargasan batuul hurgenteigee 17 terbumiig huvaasan altanhuyg offshor oruulj ur darna gej hulhidsan battulga dubaidsan saihanbileg bayrtsogt AN gishuun nertei reketuud bond hussan garamgaibaatar terguuten baasan chavgants odontuya oyungerel sogtuu nisgegch purevdorj general hurts sahal erdenebileg erdnetiin 49% edend l hamag muu muuhai chini bii busdiig gutgeed muulaad bidnii sanliig avdag chini modnoos hotsorson shuu
За Эрдэнэ минь, чи наад муусайн луйварчидтай сайн үзэх хэрэгтэй, бууж өгч болохгүй шүү! Ард чинь жирийн гишүүд байнаа
Түвдэндорж гэж үхрийг дүрмийн өөрчлөлт хий гэж хэн хэлэв ээ? Үхрээр дүрэм өөрчлүүлнэ гэж ямар юм байх вэ?
ардчилсан нам, ардын нам гэж үнэн хэрэгтээ байхгүй. эрх ашгийн бүлэглэл гэж байхаас гадна ах нь ардын намд, дүү нь ардчилсан намд гэх мэтээр бараг бүгдээрээ хулгайлж, луйвардах аргаа олсон