УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Энд тэндэхийн хувьцаа, койн сонирхдоггүй

ХААН банкны хувьцааны тодорхой хувийг Худалдаа, хөгжлийн банкны хамаарал бүхий этгээд худалдаж авсан тухай мэдээллүүд гараад байна. ХААН банкны тодорхой хувийг хэн авсан, улс төрийн нөлөө бүхий хэн нэгэн авсан уу гэдэг асуудал анхаарлын төвд байна.

Энэ асуудлаар чуулганы хуралдаан дээр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Б.Лхагвасүрэн та ХААН банкны Япон талын гүйлгээ шилжихийг зөвшөөрч, бичиг өгсөн юм билээ. Би өөрийн нүдээр харсан. Та зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хувьцааг худалдан авч буй эцсийн эзэн нь хэн бэ гэдгийн сайтар нягтлах ёстой байсан” хэмээсэн юм.

Гэтэл Ч.Хүрэлбаатарыг ийн ундууцах болсны шалтгаан нь тэрбээр ХААН банкны хувьцаа эзэмшигч рүү "Таван богд групп" ХХК-д зарвал дэмжинэ гэсэн утгатай бичиг илгээсэн гэх мэдээлэл өнөөдөр хэвлэлүүдээр гарав. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дорвитой хариулт өгсөнгүй.

Тэрбээр "Таван Богд групп үүнийг худалдаж авах ямар ч хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Би Таван Богдтой холбоогүй. Нэг газар 20 хувиас илүү хувьцаа эзэмшиж болохгүй. Надад илүү дутуу юм огтхон ч хэрэггүй. Энд тэндэхийн хувьцаа, койн сонирхдоггүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эдийн засаг санхүүгийн анхан шатны ойлголт байна уу

Зочин
Зочин

Hun medehgui oilgohgui yum aa yaaj sonirhoh bilee unen ee l helj

зочин
зочин

Энэ чинь бас нэг луйварчин. Эх орноо худ�##�дах hobby-тай хулгайч даа. Шудрага царайлхаасаа ичдэггүй цаг ирждээ. Чи ч нүглээ төлөх болно доо.

Холбоотой мэдээ

Back to top button