Улс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Нүүрсний хэргээр Б.Ганхуяг, Д.Ариунболд, Н.Удаанжаргал нарын 10 хүнийг шалгаж байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ч.Хүрэлбаатар: Нүүрсний хэрэгт эрх мэдэлтэй, албан тушаалтнууд холбогдсон. Засгийн газраас гурван удаа яриад эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" компани дээр онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаад ажиллаж байна. Энэ үеэр олон зүйл тодорхой болж байна.

Нүүрстэй холбоотой асуудалд, гэрээ, төмөр зам, тээвэр орно. Ийм гурван төрлийн хэрэг дээр нийтдээ 10 эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа. Тэдгээрийн нэрийг зарлая.

  1. "Эрдэнэс тавантолгой" компанийн захирал асан Д.Ариунболд,
  2. "Эрдэнэс тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг,
  3. "Эрдэнэс тавантолгой" компанийн Б.Отгонжаргал,
  4. "Эрдэнэс тавантолгой" компанийн Х.Нурлат
  5. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр
  6. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр
  7. Хилийн хамгаалах ерөнхий газрын н.Дэлгэрдалай
  8. "Тавантолгой төмөр зам" компанийн захирал Н.Удаанжаргал
  9. "Тавантолгой төмөр зам" компанийн холбогдох албан тушаалын хүмүүс.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Д.Амарбаясгалангийн тэргүүлж буй ажлын хэсэг үйл явцын мэдээллийг цаашид өгнө. Ер нь бол Засгийн газар хоёр долоо хоногт нэг удаа "Эрдэнэс тавантолгой" компанитай холбоотой, цаг үеийн мэдээллүүдийг сонсож байгаа. Мөн валютын нөөцтэй холбоотой асуудлыг. Валютын нөөцтэй холбоотой арга хэмжээнүүд авч ажиллаж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 15:13

Энэ хэд зүгээр гар хөл байна

Зочин
Зочин
2022-12-05 15:33

Khyye ee. Ashig sonirkholiin zurchiltei khyn akhalj ajillaad ynen zuv dygnelt garakh uu. Amarbayadgalan chin uuruu nyyrs zuudug teevriin companytai gee biz dee

Зочин
Зочин
2022-12-05 15:38

Тэрний нэг нь хүрэлбаатар чи ч байгаа шдээ.

Зочин
Зочин
2022-12-05 15:38

Ажлын хэсэг нэг иймэрхүү томчуудыг МАН чадахгүй хамт идэлцнж бгаа учир

Зочин
Зочин
2022-12-05 15:39

Одоо ш�##�гагдаагүй үлдсэн гишүүд сайд нарынхаа нэрсийг зарлаачээ

Зочин
Зочин
2022-12-05 15:39

ХҮРЭЛБААТАРЫГ ШАЛГУУЛЬЯ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ.

Зочин
Зочин
2022-12-05 15:52

Хулгайч хулгайчаас ш�##�гана гэж юу байдгийн

Зочин
Зочин
2022-12-05 15:53

Bitgii shaa alnuudaa ulsiin ih hulgaich 76 dundaasaa nersiig ni il bolgo laruudaa

халх
халх
2022-12-05 16:14

Энэ дөрвөд хулгайч Хүрэлбаатар МАН ынхаа хулгайчдыг дурьдаагүй байна. Хэрэв шудрагаар нэрлэвэл МАН ын ихэнх нь илчлэгдэнэ.Энэ Хотгор шанагын хулгайч өөрөө ч байгаа. Дээрх 10 хүний нэрс нь зөвхөн .жараахайнууд. байна. Акул ууд �##�га.

Зочин
Зочин
2022-12-05 17:48

Энэ нөхөр чинь ах дүү нараараа Монголын газар нутгийн нэг хэсэг болох Хотгор шанагын уурхайг гадныханд зарчихаад хээв нэг гүлдийгээд Хүүк минь гээд сууж байгаа биздээ!

Зочин
Зочин
2022-12-05 18:29

энэ хүмүүс чинв гадаад очоод тансаглаад бгаан бишүү олж ирээч ээ

иргэн
иргэн
2022-12-05 19:17

Баттулгатай ойр байсан з�##�уус болгон хэрэг төвөгт холбогдоод л байх юм.Удаанжарг�##� эх орны баялагийн хулгайч гэхлээр ёстой игзаар хүрч бна.

Зочин
Зочин
2022-12-05 20:01

Эд нар чинь дандаа Хүрэлсэхийн ерөнхий сайд байхдаа томилсон нөхдүүд байна ш дээ. Тэр нөхөр баахан хулгай хийлгэчихээд өөрөө ерөнхийлөгчийн бамбайны ард нуугдчихсан юм биш үү?

зочин
зочин
2022-12-05 23:44

Нэг хар хэрээ нөгөөгийнхээ харыг гайхав гэгчийн үлгэр болоод байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button