НИЙГЭМ

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” туулийг хайллаа

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, туульсыг залсны дараа Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнийн Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, МУСГЗ Авирмэдийн Балдандорж нар “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайллаа.

Үүний дараа 3800 орчим мөр шүлэгтэй “Аргил цагаан өвгөн” туулийг хайлж эхлэв. “Аргил цагаан өвгөн” тууль нь сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. “Аргил цагаан өвгөн” туулийг 11:40 цагт хайлж эхлэн 18:30 цагт жаргаана.

Ёслолын үеэр Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, судлаач Др. Ж.Энэбиш, Ж.Төгсжаргал зэрэг судлаачдын төлөөлөл байлцав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 10, 2021 02:09

Өвөг дээдсийн маань нандин өв , соёл

Холбоотой мэдээ

Back to top button