"Д.Сумъяабазар зам тавих нэрээр зөвшөөрөлгүй газар сэндийчиж байна”

Хан-Уул дүүргийн "Хан Хиллс” хотхоны хойд талд байрлах Туул голын даланг нураан, зам тавих ажил хийж байна. Энэ ажлыг ойр хавийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийллээ.
Тус хотхоны оршин суугчдын мэдээлж байгаагаар “Туул голын далангийн хажуугаар машин зам барих захирамж гарсан. Эл захирамжид Туул голын үеийн даланг эвдэхгүйгээр зам тавина гэж зураг төсөл гаргасан юм. Гэтэл өнөөдөр Д.Сумъяабазарын гаргасан шийдвэр эсрэгээрээ хэрэгжиж, үерийн усны даланг нурааж байна. Уг нь хоёр эгнээ зам гэж төсөлдөө тусгасан байсан ч бидний харж байгаараар дөрвөн эгнээ зам шиг өргөн харагдаж байна.
Ингэхийн тулд газар цоолж, хавь ойрын оршин суугчдад маш хүчтэй доргилт мэдрэгдэж, ширээн дээр тавьсан аяга чичгэнэж байна. Газар хөтлөлтөөс ч илүү доргилт бидэнд мэдрэгдэж, тухгүй байдал үүслээ.
Энэ далан байгалийн гамшигт үзэгдлээс Улаанбаатар хотын хаадаг маш чухал үүрэгтэй. 1960 оны үерээс хойш арай гэж үүнийг тавьсан. Гэвч зовж нэг тавьсан даланг Д.Сумъяабазар нурааж байна. Энэ жил бороо хур ихтэй байвал энэ хэсэг үерт автах аюул нүүрлэж байна. Ард түмнийг ингэж хулхитаж болохгүй. Зураг төслөөр огт энэ даланг хөндөнө гэж яриагүй. Бид энд хувийн хаус барих гэж маш их мөнгө төлсөн. Газрыг маань ч үнэгүйдүүлж, ард иргэдэд газар сэндийчихгүй гэсэн үгэндээ ч хүрэхгүй байна. Тиймээс бид энэ ажлаа яаралтай зогсоо эсвэл оршин суугчидтай зөвлөлдөж, зөвшөөрөл авахыг шаардаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЛТ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ