НИЙГЭМ

Бага нууранд 30 гаруй шувуу үхжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт орших Бага нууранд бор галуу, цахлай, алаг нугас зэрэг 30 орчим шувуу үхжээ. Мөн 20 орчим шувуу өвчилчээ. Энэ тухай тус сумын Засаг дарга Ч.Батдөл наймдугаар сарын 30-ний 13:50 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс маргааш өглөө нь хуралдаж, Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2, нийт 14 албаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, Бага нуур руу илгээсэн байна. Тэд үхсэн шувуудаас шинжилгээний сорьц аваад булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button