Нийгмийн

Эрдэмтэд Якутын арслан зааныг “амилуулж” чадсангүй

ОХУ болон Япон улсын молекул биологийн эрдэмтэд Якутын Юка арслан зааны эсийн голд орших бөөмийг амжилттай гарган авч, хулганы өндгөн эсэд шилжүүлэн суулгасан боловч бүрэн “амилуулж” чадаагүй байна. Арслан зааны ДНХ-г “дахин амьдруулах” туршилтын үр дүнгийн талаарх нийтлэлийг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлжээ.

“Бид таван бөөм гаргаж авсан. Тэдгээрт эсийн хуваагдалд орох шинж тэмдэг илэрч байсан боловч нэг нь ч арслан зааныг амилуулах хэмжээнд хуваагдаж чадаагүй. Миний бодож байгаагаар, бид энэ зорилгод хүрэхэд маш хол байна” хэмээн Японы Вакаяма мужийн Киндай их сургуулийн эрдэмтэн Кей Миямото ярьжээ.

2010 оны зун Якутын Юкагир суурингийн оршин суугчид Лаптевын тэнгисийн эргээс арслан зааны үлдэгдэл олсон аж. Ховор олдворыг Юка гэж нэрлэсэн байна. Уг үлдэгдэл ойролцоогоор 29 мянган жилийн өмнө 8-10 настайдаа үхсэн эм арслан зааных гэж эрдэмтэд таамаглаж байгаа. Энэ амьтны үлдэгдэл хэзээ ч гэсээгүй, байнга хөлдүү байсан учир маш сайн хадгалагдан үлджээ.

Уг олдвор ОХУ, Өмнөд Солонгос, Япон болон бусад орны биологичдын анхаарлыг ихээхэн татсан юм. Тэд арслан зааны хөлдүү эд эсээс бараг гэмтээгүй ген олж авна гэж найдаж байв.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Otgonbayar mink zand
Otgonbayar mink zand
2019-09-04 10:13

Uhsen zaan yu gj ami oroh yum hun uhcheed amidaraad bdag uu Mail m#l yum bichih yumaa

содон
содон
2019-09-06 12:43

бөөм гэж юу болохоо сайн суд�##�чаад ингэж бич

Brain dead
Brain dead
2019-09-06 08:29

Wtf

Хоролмаа
Хоролмаа
2019-09-05 07:57

Ишш, чамд ийм юм бичих ухаан байтугай наад гар утас чинь ахадаж байна даа. Явж хор уугаад аян замдаа гар даа.

хаха
хаха
2019-09-05 17:25

хаха хайр юмаа

haha
haha
2019-09-06 09:32
Reply to  хаха

heleed yu gehev ee

Холбоотой мэдээ

Back to top button