НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

КРИПТО ХУУЛЬ: Арилжаанд оролцогсдын мөнгөний ханш уналтыг ЗОХИЦУУЛАХГҮЙ

Монгол улс крипто валютын зах зээлд бусад улсыг бодвол хожуу хөл тавьсан. 2019 онд Ард койн гарснаас хойш энэ оны наймдугаар сард IHC койн IEO зарлаж, амжилттай хоёрдогч зах зээлд нэвтэрсэн. Хойш шинээр Зэс, MNFT, Storepay, MONT, Гэр, гэсэн долоон койн Монголын зах зээлд гарсан байдаг. Үүнд 500 мянга гаран иргэн оролцож, хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн гэх албан бус тооцоолол бий.

Үүнээс гадна шинээр гарах гэж байсан CAPEX, ebit, Corex, BIDCoin, ADMCoin зэрэг койнууд IEO зарлахаа мэдэгдээд байсан ч крипто валютыг зохицуулах хууль батлагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа юм.

ШИНЭЭР 20 ОРЧИМ КОЙН ГАРНА ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

Цахим сүлжээнд шинээр гарна хэмээн 20 орчим койны жагсаалт сүүлийн үед нийтлэгдэх болсон. Үүнийг нь иргэд хөөсрүүлж, "Хяналтгүй зах зээлээс луйвар хийх гэж байна” хэмээн бухимдаж эхэлсэн. Эл мэдээлэл нь худал бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн койн хэмээх агуулгатай 50 гаруй компаниудын заримынх нь нэрс байсан юм. Үүнээс үүдэж криптовалютын хууль батлах хүртэл ямар нэгэн шинэ койн, бирж зах зээлд гаргахыг хориглох тухай мэдээ Үндэсний Статистикийн хорооноос өчигдөр мэдэгдэл гаргав.

ХУУЛЬ БАТЛАГДЛАА ГЭЭД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ

Крипто валютын зах зээлд хуулийн зохицуулалт хийсэн ч иргэд мэдлэг, мэдээлэл муутай бол ханшийн уналтад өртөж, мөнгөө алдсаар байх болно. Одоо яригдаж буй крипто валютын зах зээлийг зохицуулах хууль нь анхан байдлаар бүртгэл хийдэг байх, ар тал буюу дампуурах эрсдэлийн үнэлгээ хийх, барьцаа авах зэргийн зохицуулалт юм. Үүнийг нь иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Эл хууль батлагдсанаар арилжаанд оролцогсод ханшийн уналтад орохгүй, мөнгөө алдахгүй байна гэсэн ойлголт огт биш юм. Учир нь зах зээлд оролцож байгаа бол нэг хүний алдсан мөнгө нөгөө хүнийхээ ашиг болох замаар зохицуулагддаг цахим зах зээл юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button