Нийгмийн

БАЯН-ӨЛГИЙ: Нийгмийн бодлогын хэлтсийн даргад горилогчдын ХЭН НЬ ХЭН БЭ

Баян-Өлгий аймгийн төрийн албаны томилгооны асуудал нилээдгүй дуулиан дагуулдаг билээ. Ураг садан, хол ойрын хамаатнаа ажилд авдаг, гишүүдийн хамаарал бүхий этгээдүүдийн ургийн мод үүссэн тухай ч дуулддаг. Мөн урианхай, тува, дөрвөд иргэдийг төрийн албанд ажилд авдаггүй, ялгаварлан гадуурхдаг гэх гомдол тасардаггүй билээ.

Тэгвэл тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан эдгээр гомдлуудыг халж,тэгш эрхийг бий болгож ялгаварлан гадуурхалт, ашиг сонирхлын зөрчлөөс төрийн албыг ангид байлгах зэргээр шинэлэг бодлого баримталж ажиллахаа илэрхийлсэн засаг дарга нарын нэг гэгдэж буй.

Энэ бодлогынхоо хүрээнд  аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд урианхай, дөрвөд, тува иргэдийнхээ төлөөллөөс томилохоо мэдэгдсэн. Гэвч дээрх мэдэгдлийнх нь дагуу тус албан тушаалд томилогдох марафон ч эхэлж.

Тухайлахад,

  • Буян сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мэндсүрэн
  • ХОХБХ-ийн мэргэжилтэн Т.Ариунцэцэг
  • Өндөр настан М.Адилбиш
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Ч.Ганзориг
  • Аймгийн ЗДТГ-ын хяналт үнэлгээ шинжилгээний тасгийн мэргэжилтэн Ч.Буян-Өлзий
  • Татварын Улсын байцаагч Б.Пагвадорж

болон нижгээд хүмүүсийн нэр дуулдаж байгаа юм. Гэвч энэхүү горилогчид дотор ажлын туршлага, боловсрол, мэргэшил, чадвар болон төрийн албаны хуулийн шатлан дэвшүүлэх зарчим /МЕРИТ/ зэрэг шалгуур хангах нь тун цөөн. Өөрөөр хэлбэл төрийн алба хашиж байгаагүй, хуулийн мэдлэггүй, чадвар туршлагагүй ч нэрээ дэвшүүлэн зүтгэж буй юм байна.

Тус албан тушаалд горилогчдын нэг болох М.Адилбишийн хувьд: 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. “Тува ээж” ТББ-д, МСҮТ-ийн захирлаар, Баян-Өлгий аймгийн хоёрдугаар бүрэн дунд сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. Гэвч хоёрдугаар сургуулийн захирлаар ХУУЛЬ БУСААР томилогдсныг Улсын дээд шүүх тогтоосон байдаг. Тэрбээр шүүхийн шийдвэр гарч цаашдаа захирлаар ажиллах боломжгүй болсноо мэдмэгц хувийн ашиг сонирхлын үүднээс дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж олон хүнийг томилсон гэх хэл амд орооцолдож байсан нэгэн аж.

Ч.Буян-Өлзийгийн хувьд: Аймгийн ЗДТГ-ын хяналт үнэлгээ шинжилгээний тасгийн мэргэжилтнээр ажилладаг. Малын эмч мэргэжилтэй. Ийм атлаа нийгмийн бодлогын салбарт горилж сууна.

МҮОРТ-ийн сэтгүүлч Ч.Ганзоригийн хувьд: Тува хэлний нэвтрүүлгийн редактор, сэтгүүлчээр ажилладаг. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж байгаагүй намтартай.

Буян сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.Мэндсүрэнгийн хувьд: Тогтвортой амжиргаа төслийн ажилтнаар, сумын Засаг даргаар найман жил ажилласан богинохон намтар түүхтэй боловч төрийн жинхэнэ албанд мэргэшээгүй.

Татварын Улсын байцаагч Б.Пагвадоржийн хувьд: Санхүү тасгийн ерөнхий нягтлан бодогчоос эхлээд татварын улсын байцаагчаар 14, сумын орлогчоор 12, сумын Засаг даргаар дөрвөн жил нийт төрийн албанд 34 жил ажиллажээ. СЭЗДС, МУИС-ийг төгссөн байна. Удирдлагын академид төрийн захиргааны удирдлага, орон нутгийн засаг захиргааны удирдлагаар тус тус мэргэшсэн төрийн албан хаагч аж.    

Энэхүү шийдвэрийг гаргахдаа төрийн хууль, төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчим /МЕРИТ/, чадвар туршлагыг харгалзахаас гадна ард түмний төлөө шударга тууштай ажиллах чанар зэргийг харгалзан томилох буй за.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 10, 2021 16:05

Энэ асуудлаар Сауле сайд шиг сайн ажилласан казах дарга нар байхгүй шүү

zochin
zochin
11 сар 10, 2021 23:33

baurjan zob huniig tomiloh heregtei

Үнэн үгт
Үнэн үгт
11 сар 11, 2021 01:10

Монгол хүн болж болохгүй гээд шууд хэлчихгүй. Ямар их юм бичдэг юм. Тэгж ярьв�##� төрийн �##�банд удирдах �##�ба хашдаг нөхөд дотор тухайн с�##�бараа сайн мэддэг нь хүн өдрийн од шиг цөөхөн байдаг шүү...

aria
aria
11 сар 11, 2021 01:15

hog novshnuudaar yah yumwe? zgr ulaanbaataraas hun awj irj tomilwol yan we?

Зочин
Зочин
11 сар 11, 2021 10:42

Хэтэрхий нэг т�##�ыг дэмжсэн бусдынхаа �######�ийг ухсан мэдээлэл байна. Нэг хүний �##�бан туша�##�д суух гэсэн явуулга юм биш үү Хэн нт ч бай бие биенийхээ ар хударгаар хутга шаахгүй шударгаар өрсөлдөөд гараад ирвэл ажилаа зөв хийж төрийн ажил хурдан шуурхай , зөв явах .

Иргэн
Иргэн
11 сар 11, 2021 11:01

Бауыржан дарга маш зөв шийдвэр гаргасан байна...иргэдэд хэлтсийн даргын �##�бхн туша�##�д горлигчид болох бллохгүй хүртэл сайн дурдсан байна....Энэ чинь төрийн �##�ба шүү, тийм учраас илүү ажлын ур чадвар, мэдлэг боловсролоороо бу�####�ас илүү, хуулийн шаардлага хангаасан шударга дайчин чинь сэтгэлээсээ ажиллаж чадах, дадлага туршлагатай хүнийг хууль журамд нийцүүлэн тавиарай.. маш зөв дээрх нэр бүхий �##�бан хаагч нар үнэхээр ямар ч хуулийн шаардлага хангахгүй, ямар мэдлэг туршлага байхгүй, иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс биш огт ш�##�гуур хангахгүй байна...

Зочин
Зочин
11 сар 11, 2021 11:06

Засаг дарга Д.Бауыржан маш зөв шийдвэр гаргажээ, төрийн бүх ажил иргэдэд ил тод байх ёстой...эдгээр �##�бан хаагч нар үнхээр шаардлага хангахгүй байна..өөр мундаг мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэшсэн �##�бан хаагчийг сонгоорой..Та бол мундаг удирдагч дарга шүү..аймгийн ард иргэд аж амьдр�##�д өдөр шөнөгүй сэтгэл гарган тулж ажиллаж байгаа, таны цаашдын ажилд амжилт хүcьe....үнхээр мундаг дарга шүү..

Өлгийн Халх
Өлгийн Халх
11 сар 14, 2021 09:14

Зарим хүмүүс юм л бол "яс үндэсээр ялгаварладаг" гэсэн сайхан бамбайтай, өрөвдүүлсэн, эсрэг турхирсан ш�##�гарсан аргатай юм билээ, энд ирээд ойлголоо, ялгаварл�##�аа ч я�##�аа, ялгаварлаагүйдээ ч я�##�аа, зүгээр л хуулиараа л шийд, бага ястан болохоороо давуу эрх эдлэх ёстой биш бүгд тэгш

Zochin
Zochin
11 сар 14, 2021 21:50

Нэг хүнийг маштаад бусдыг нь муулсан нэг л хүний зориуд бичүүлсэн захи�##�гат турхил�##�т байна.

Холбоотой мэдээ

Back to top button