Нийгмийн

Олон тэрбумын хохирол учруулсан Хөгжлийн банкны удирдлагуудын хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцлагаас чөлөөлөв

Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэргийг өчигдөр шүүхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн асан, тус зөвлөлийн гишүүн асан эдийн засагч Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв.

Тэднийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон хэрэгт буруутган ийн шүүсэн бөгөөд  тэд Худалдаа хөгжлийн банкны төв байрны 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авч, гэрээ байгуулсан байдаг.

Н.Мөнхбатын хувьд энэ үйлдлээсээ гадна арилжааны банкинд хугацаатай байршуулсан байсан хөгжлийн банкны 4.6 тэрбум төгрөгийг хугацаа нь дуусаагүй байхад татан авч, Хөгжлийн банкинд хүүгийн алдагдал үүсгэсэн хэргээр ийн шүүгдлээ.

Гэвч шүүхээс Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарын холбогдсон Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгав.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг эрх мэдлээ албаны эсрэг зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэм буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Шүүхээс Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг бүлэглэж Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан хэмээн тус тус буруутган ялласан хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2021-11-10 12:54

Энэ Монголын минь шүүх АРАЙ дэндүү шударга бус явд�##� ГАРГААД байгаа юм бишүү .ХОНГИЛЫНХОНЫ ШҮҮГЧ НАР ТОГЛООМ ХИЙГЭЭД АВИЛГААР ШИЙДВЭР ГАРГААД БАЙНА УУ .ЯАЖ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ВЭ.ТАЛХ ХИАМ АВСАН ХҮҮХДҮҮДИЙГ ЁСТОЙ ХЯРГАХ ЮМ. ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫГ ХОЙШЛУУЛСААР БАЙГААД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГО,ЧИХ ЮМ.

иргзн
иргзн
2021-11-10 13:10

ийм Шийдвэр гаргах нь угаасаа ойлгомжтой байсан ш дээ, МУ-ын Хууль, Шүүх, Прокурорууд жирийн Иргэдэд хатуу хандаж Авилгачи Хулгайч дарга Гэмт хэрэгтэнгүүдэд нарт Ээлтэй ханддаг шүү дээ_

Холбоотой мэдээ

Back to top button