Нийгмийн
Өнгөрсөн 24 цагт гурван аймагт халдвар илрээгүй
Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн халдварын талаарх дата мэдээллийг танилцуулаа. Өнөөдрийн байдлаар 950 тохиолдол илэрч, нас баралт 11 бүртгэгджээ. Өнгөрсөн өдрийн нас баралт 10 байсан бол энэ тоо нэгээр ихэссэн байна. Мөн орон нутгийн халдварын тохиолдол ЭМЯ-ны тоон мэдээллээс буурч байгааг харуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Говьсүмбэр, Өвөрхангайд аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, бусад нутгаар халдвартай байна.
Тодруулбал, халдвараар хамгийн их аймаг Дархан, Дундговь байгаа бол хамгийн бага халдвартай аймгаар Увс, Дорноговь багтжээ.
Бүртгэгдсэн тохиолдлуудын 644 нь Улаанбаатар хотод, 303 нь орон нутагт байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.