Мод тарихаас өөрийг бодохоо байсан Ерөнхийлөгч
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан тэрбум мод тарих хөдөлгөөн орон даяар өрнөөд багагүй хугацаа өнгөрчихлөө. Төрийн болон төрийн бус байгууллагууд, алба хаагчид, хувийн хэвшлийнхэн, хөлтэй хөлгүй, хот хөдөөгүй л шуурч мод тарьцгаав.
Харин сая хэдэн өдрүүдэд Ерөнхийлөгч энд тэндэхийн төрийн байгууллагаар орж ажил албатай нь танилцаад завгүй явна. АМГТГ, ОБЕГ-аар оров. Өнөөдүүл нь тогтсон дүрэм, сурсан зангаараа улаан хивс дэвсэнхэн сүржин болоод даржин угтацгаах.
Гэтэл айл гэрийн эцэг нь энд тэнд сагсалзаж төрийн байгууллагууддаа попорч, улаан хивсэн дээр алхаж явахад хил гаалийн асуудал асар ээдрээтэй байдалд орчихсон хэвтэнэ. Экспорт, импортын асуудлаас болж улс орны эдийн засаг болоод бизнес эрхлэгч олон аж ахуй нэг өвөг сөхөрхөд ойрхон дэнжигнэж байна.
Ийм байхад хар пальто өмсөөд улаан хивсэн дээр алхах нь өөрөө гашуудалтайяа. Ерөөс шалгалт хийж, загнаж зандарч эс бөгөөс мод тарихаас өөрийг бодох хийхээ байж ээ манай Ерөнхийлөгч. Хөрсөн дээрээ бууж, бодит амьдрал руу орж хил гаалиа ярьж, амьдрал ахуйгаа бодмоор байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОНЫ ЦОЛ НЬ "МОДОН ХОХИМОЙ" БОЛОМОЙ.
ерөнхийлөгчийг хүртэл заачих юмаа
өөрсдөө юу ч хийхгүй,хийж буй хүнээ элдвээр хочилж доромжлохоо болимоор юм
Угаасаа хууль бусаар төрийн эрх авсан түгжил казиногийн донтон боловсрол чадваргүй хулгайч ш дээ. Морь унасан толгойгүй хүүр. Ард түмэн дургүй бн огцорноо гэсэн яасан айннн