СПОРТ
Б.Баттөмөр Европт түрүүлжээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хурдацтай хөгжин, тамирчдын амжилт мэдэгдэхүйц ахиж буй спортуудын нэг нь туялзуур сэлэм. Манай тамирчид олон улсын тэмцээнд чамлахааргүй амжилт гарган, анхны жимийг нь түүчээлэх болсон. Үүний илрэл болсон нэгэн амжилтыг “Дуэль” клубийн тамирчин, спортын мастер Б.Баттөмөр гаргажээ.
Саяхан болсон насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн тэрбээр Германд болсон олон улсын “Наmburger marathonturnier” тэмцээнээс алтан медаль хүртжээ. Зургаан орны 70 гаруй тамирчин оролцсон тэмцээнээс Афганистаны тамирчин мөнгө, АНУ, Ирландын туялзуур сэлэмчид хүрэл медалиар энгэрээ мялаав.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.