Монголчуудын хувийн мэдээлэл эрсдэлд орсон нөхцөлд ТЕГ “арьс”-аа хамгаалав

Олон улсын хакеруудын олж авсан мэдээллээ солилцон наймаалцдаг Raidforums.com платформд 2.3 сая монголчуудын хувийн мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар байршсан талаар өмнө нь мэдээлсэн.
Уг мэдээлэлд төдий тооны монголчуудын овог нэр, гэрийн хаяг, банкны дансны дугаар зэрэг багтсан гэж зарыг байршуулсан хакер өөрөө онцолсон байсан билээ. Харин өчигдрийн байдлаар тус зар сайтаасаа устаж, харагдахгүй болсон байв.
Энэ нь мэдээллээ хүнд худалдсан болохоор устгасан уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдэг асуултыг дагуулж буй. Түүнчлэн уг зарын мөрөөр Тагнуулын ерөнхий газар шалгалтын ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.
Анхлан энэ зар аравдугаар сарын 6-нд тухайн платформдоо байршсан. Харин Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл яг нэг сарын дараа асуудлыг анхааралдаа авсан гэсэн үг.
Гэтэл Тагнуулын ерөнхий газраас өчигдөр мэдэгдэл гаргахдаа зөвхөн “арьс”-аа хамгаалжээ. Тэд “Бид зар анх тавигдсан өдрөөс нь хойш асуудлыг шалгаж байгаа” хэмээгээд, “Бид чиг үүргийнхээ дагуу төрийн болон албаны нууцыг хамгаалдаг” гэж онцолжээ. Чингээд сүүлд нь “Үйл явдалтай холбогдуулж, иргэд, ААН-үүдийг мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарахыг сэрэмжлүүлж байна” гэж бичсэн байна.
Хэрэв үнэхээр 2.3 сая монголчуудын мэдээлэл алдагдсан бол энэ нь төрийн болон албаны нууцад эс хамаарна. Хувийн мэдээллийн асуудал яригдана. Ийм нөхцөлд тэгвэл Тагнуулын ерөнхий газрын чиг үүрэг хэрэгждэггүй юм бол ямар байгууллага хяналт тавих ёстой вэ гэдэг асуулт тавигдаж байна.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс мэдээллийг тодруулахад мөн “Манай чиг үүргийн ажил биш. Тагнуулын ерөнхий газраас тодорхой мэдэгдэл хийнэ гэж итгэж байна” гэх хариултыг өгсөн.
Түүнчлэн иргэд яаж мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах вэ. 2.3 сая монгол хүний мэдээлэл алдагдсан байх эрсдэл үүсээд байхад олон нийтэд яаж ийм хийсвэр, амьдралаас хол сэрэмжлүүлэг өгөв өө гэдэг нь ч мөн анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2.3 сая хүний мэдээлэл гэхээр банк л харилцагчийнхаа мэдээллийг алдсан биз. Зарим дампуурсан банкны мэдээлэл яасан ч юм билээ. Банкнуудаас зарим нь 2.3 сая харилцагчтай гэдэг байхаа
МОНГОЛ.УЛСЫН.ТАГНУУЛЫН.ГАЗАРЫН.ДАРГА.БАЙСАН.ЛУВСАН.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫН.ХЭЛСНЭЭР.СОРС.КОРСЫН.МУТАЦЫГ.ЗОРИУД.ХҮМҮҮСД.ТАРААСАН.НЬ.РЁВУЛЮЦИЙН.ТОГТВОРТОЙ.БАЙДАЛЫГ.АЛДАГДУУЛЖ.САРС.ДНК.ГНЁТИКИЙН.ХУВИРАЛЛТАНД.ХҮЧТЭЙ.НӨЛӨЛЖ.НОХОЙН.ҮР.ХӨВРӨЛ.ХИЙСЭН.НАРАНТУУЛ.ЗАХЫН.ҮНЭРТЭЙ.УС.ГОО.САЙХАНЫ.БАРАА.ХУДАЛДДАГ.БҮДЭЭГИЙН..АЛТАНТУЯА.АЛТАНЦЭЦЭГ.ГАНТУЛГА.ГАНЧУЛУУН.ГАНЦЭЦЭГ.ЭДГЭЭР.ХУЛГААЧУУД.АЛУУРЧИДЫН.ХИЙЁЭН.ХЭРЭГҮҮД.НЬ.МАРШИЛ.ЛУВСАН.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫН.МОНГОЛ.УЛСЫН.БАНКАНД.ХАЛГАЛЖ.БАЙСАН.ДОЛАР.ГАДААД.ВАЛЮТРУУ.ХАЛДАЖ.ИХ.ХЭМЖЭЭНИЙ.ДОЛАРЫГ.ЗАЛИЛАН.ДЭЭРЭМ.ХУЛГАЙН.АРГААР.АВЧ.МРНГОЛЫН.АРД.ТҮМЭНИЙ.ЭСРЭГ.ХИМИЙН.УУСМАЛ.ШИНГЭН.ХИЙЖ.ХОРТ.БОДИС.ТАРААН.ТАРИА.АШИГЛАН.ЭНГИЙН.ИРГЭДИЙГ.ОЛНООР.НЬ.ТАРЬЖ..УСТГАЖ.БАЙГАА.ХОРЛРН.СҮЙТГЭГЧИД.БАЙДАГЫГ.ДАХИН.ХАТУУ.АНХААРУУЛСААР.БАЙНА.
Marketing sudalgaani company xymyysiin medeelel avaad sudalgaa xiideg, arai ene avsan medeellees zardag yum bish biz, aan.