НИЙГЭМ

“Youtube” контент бүтээгчдээ стрессгүй байлгахын тулд “Dislike” товчийг алга болгоно

Дэлхийн цахим видео сангийн хамгийн том платформ болсон “Youtube” суваг “Dislike” буюу таалагдаагүйгээ илэрхийлж дардаг товчийг алга болгох гэж буй. Харин энэ нь контент бүтээгчдээ стрессгүй байлгахын тулд хийж байгаа санаачилга гэдгийг BBC агентлаг мэдээлсэн байна.

Тус платформд контент бүтээгчид өөрсдийн сувгийг нээж, видео байршуулдаг. Харин доор нь таалагдсан, таалагдаагүйг илэрхийлэх хоёр товч сэтгэгдэл хэсгийн хамт байрладаг. Харин “Таалагдаагүй” товчин дээр дарсан хүмүүсийн тоо их байх тусмаа контент бүтээгчдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ.

Түүнчлэн зориуд аливаа контентын доор олноор “Таалагдаагүй” товч дарах ажиллагаа ч хийгддэг. Иймд эдгээр зүйлсээс “Youtube” контент бүтээгчдээ хол байлгахын тулд уг товчийг удахгүй алга болгох аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button