НИЙГЭМ

Дархан хотын коллежийн сурагчид төмөр гагнаж, хог ангилах торон сав хийжээ

Дархан-Уул аймгийн Политехникийн коллежийн оюутнууд Дархан хотоо цэвэр цэмцгэр байлгаж, иргэддээ хогоо ангилан ялгах сэтгэлгээг суулгахад нь том хувь нэмэр оруулжээ.

Тэд өөрсдөө төмөр гагнаж, хог ангилж хаядаг торон хогийн сав хийсэн байна. Коллежийн 1а, 2а, 3а ангийн сурагчид энэ ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд үүнд нь тус сургуулийн гагнуурын багш А.Ням-Очир чиглүүлж өгчээ.

Тэд одоогийн байдлаар 20 ширхэг хог ялгах торон сав хийгээд буй аж. Хог хаягдлыг дахин боловсруулдаг, хуванцар, дахин боловсруулагддаггүй гэсэн гурван төрлөөр ангилж хаяж хэвшвэл энэ нь олон хүний ажлыг хөнгөвчлөхөөс гадна байгаль, экологид эерэгээр нөлөөлдөг билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-14 11:55

Ёстой мундаг хүүхдүүд байна. Бүхэл бүтэн яамнаас илүү ажиллаж байна. Баяр хүргэе.

zochin
zochin
2021-11-14 13:15

chiisen umniichan zurgiin oligtoichon gargachee, yagaad dandaa dutuu um niiteldeg um

Холбоотой мэдээ

Back to top button