ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
БНСУ-ын өрхийн өр ДНБ-тэй харьцуулбал дэлхийд хамгийн өндөр

Өмнөд Солонгос дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд өрхийн өрийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа нь хэрэглээг бууруулж, эдийн засагт дарамт учруулж болзошгүйг харуулж байгаа тухай Ёнхап агентлаг онцолжээ.
Тус улсын өрхийн өр энэ оны зургадугаар сарын эцсийн байдлаар ДНБ-ийхээ 104.2 хувьтай тэнцэж байгаа нь эдийн засагтай нь харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тайланд дурджээ. Өмнөд Солонгосын энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 6 пунктээр өссөн нь хамгийн хурдацтай өсөлт байв.
Дараа нь Хонконг 92 хувь, Их Британи 89,4 хувь, АНУ 79,2 хувь, Тайланд 77,5 хувь, Малайз 73,4 хувь, Япон 63,9 хувьтай удаалжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭД ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХҮРСЭН Ч АМАР АМГАЛАНД ХҮРЧ ЧАДААГҮЙ ЧАДАХ Ч ҮГҮЙ ӨРГҮЙ БОЛ БАЯН БОЛОЙ