ДЭЛХИЙ

Ким кардашян Кимоно брэндийн нэрийг солихгүй гэв

Реалити шоуны од Ким Кардашян япончуудын үндэсний хувцас кимоногийн нэрийг өөрийн дотуур хувцасны брэнд болгон ашигласан нь маргаан дэгдээжээ. Эмэгтэйчүүдийн биеийн галбирыг тодотгох зориулалттай “Kimono” брэндийн бүтээгдэхүүн нь ирэх сард худалдаанд гарах гэж байгааг тэр энэ долоо хоногт зарласан аж.

Гэвч Япон үндэстний соёлын бэлгэдэл болсон уламжлалт хувцасны нэрийг тэс өөр төрлийн бүтээгдэхүүний брэнд болгон ашигласан нь олон япон хүнд таалагдаагүй. Үүний улмаас Японы сошиал ертөнцөд #KimOhNo хаштагтай эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд буй.

Харин Ким Кардашян өчигдөр Нью Йорк Таймс сонинд ярихдаа “кимоно” брэндийн нэрийг өөрчлөх төлөвлөгөөгүйгээ мэдэгджээ. Тэрээр кимоногийн гоёмсог байдал, нарийн чимхлүүр хийц, чанарыг бэлгэдэж брэнд нэрийг сонгосноо тайлбарласан байна.

“Японы соёлд кимоно ямар чухал ач холбогдолтойг би сайн ойлгож, гүн хүндэтгэлтэй хандаж байгаа. Давтагдашгүй өвөрмөц шинж чанарыг илэрхийлсэн хувцасны брэнд бий болгож байгаадаа би баяртай байна” гэж Ким Кардашян ярьжээ. Кимоно 15 дугаар зуунаас хойш япончуудын өдөр тутмын хувцас болсон гэдэг. Орчин үед кимоног янз бүрийн баяр ёслол, хурим, оршуулга, сургууль төгсөлт зэрэг онцгой арга хэмжээнүүдийн үеэр хүндэтгэлийн хувцас болгон өмсдөг байна. 

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button