ДЭЛХИЙ

Тэрбумтан Роберт Смит 396 оюутны коллежийн төлбөрийн өрийг тэглэж өгчээ

Морхаус коллежийн төгсөлт дээр хөрөнгө оруулагч, тэрбумтан Роберт Смит төгсөгчдөд гэнэтийн бэлэг барьж тэдний сургалтын төлбөрийн өрийг тэглэж өгч байгаагаа зарлажээ.

Уг коллеж нь хар арьстнуудад дээд боловсрол олгож ирсэн түүхтэй цорын ганц сургууль юм. Тэрбээр коллежийн төгсөлтөд урилгаар ирж оролцсон бөгөөд энэ үеэр “Би энэ улс оронд амьдарч ирсэн найман үеийнхээ нэрийн өмнөөс та бүгдийн цаашдын зорилго руу урагшлах автобусанд тань багахан шатахуун хийж өгөхийг хүссэн юм. Тиймээс та бүгдийн коллежийн төлбөрийг тэглэж байна" гэжээ. Морхаус коллежийн ерөнхийлөгчийн хэлснээр нийт 396 оюутны 40 сая ам.долларын өрийг төлсөн талаар тэр хэлсэн юм. Тэрбээр “Өртэй хүн энэ дэлхийд юу хийж чадах, хаашаа явж чадах вэ гэдэг сонголт нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс Смитийн бэлэг бол “эрх чөлөөний бэлэг” юм” гэжээ. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button