УЛС ТӨР

“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Багны цаадах банкир гишүүний төрх

EGUUR.MN сайт УИХ-д сууж буй гишүүдийн “Зангиагүй намтар”-ыг өгүүлэх контентынхоо гурав дахь дугаарыг уншигчдадаа хүргэж байна. Өмнөх дугаарууддаа Ц.Анандбазар, А.Адъяасүрэн нарын гишүүдийн тухай онцлон хүргэж байсан бол энэ удаад Г.Амартүвшин гишүүний “Зангиагүй намтар”-ыг онцлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшингийн хувьд Санхүү, эдийн засгийн өндөр боловсролтой, олноо “дэгжин шарк”-ын дүрээр танигдаж, их Б.Ренчингийн үр сад гэдгээр нүдлэгдсэн маш товч тодорхойлолтой нэгэн. Тэрбээр 1998 онд Бельги улсын Брюссель дэх Европын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2005-2007 оны хооронд Харвардын Бизнесийн Сургуульд магистрын зэрэг хамгаалж төгсжээ. Ажлын гараагаа 1999 онд Амстердамын ABN AMRO банкинд дадлагажигчаар эхлүүлж байжээ. Тус банканд жинхэлж эрсдэлийн удирдлага, худалдааны санхүүжилт зэрэг хэлтсээр дамжин Лондон, Чикаго, Хьюстон хотуудад ажиллаж байгаад мастер хамгаалсныхаа дараа Казакстаны хамгийн том банк болох “Kazkommertsbank”-нд Арилжааны эрсдэл хариуцсан дэд захирлаар ажилласан байна. Ингээд 2011 оноос Монголд ирж “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил, 2014 оноос 2019 он хүртэл Ч.Ганхуяг найзынхаа “Хас” банкны захирлаар ажиллажээ. Улмаар 2019 оны тавдугаар сараас хагас жилийн турш “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан намтартай нэгэн.

-КАРТЫН БАРААНЫ ҮЕД ЭХ ОРНООСОО ДҮРВЭГЧЭЭС ТОД ОЙМСТОЙ “ДЭГЖИН ШАРК”-

Түүний эх орноосоо гарсан нь картын барааны үе буюу 1990-ээд он. Тартаг тамтагтай чухам тэр л үед Европт эдийн засгийн чиглэлээр суралцаж, ажиллаад юм юмны зах зух нээгдэх 2010-аад онтой зэрэгцэн орж ирсэн. Амьдралынх нь энэ хэсэг зурвас түүний хувьд “дүрвэгч” тодотгол зүүх шалтгаан болсон.

Эх орондоо ирээд арваад жил нам гүмхэн амьдарч байгаад телевизийн нэвтрүүлгээр тод оймстой “шарк”-ын дүрээр гарч ирж, олон нийтэд танил болсон билээ. Наанаа Харвардын магистрын дипломтой, улаан оймстой “дэгжин шарк” гэх гэгээн нэгэн. Цаанаа эхнэр, ихэр охидоо орхиод ирсэн Голландын иргэний дүртэй байв. Өөрөөр хэлбэл та бидний нүдэнд харагдаж байгаагаасаа өөр дүр төрх “Шарк” Г.Амартүвшингээс тодордог билээ.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР “ХӨГЖЛИЙН БАНК”-ЫГ УДИРДСАН ХАГАС ЖИЛ-

Гадаадын нэр хүндтэй банкуудад ажиллаж асан мундаг эдийн засагч Монголд ирээд төдийлөн гавьж гийсэн зүйлгүй, албан тушаал хашилгүй байсаар найзынхаа “Хас” банкийг удирдав. Улмаар таарамжгүй харилцаа үүсч, хоёр тийшээ болоод байтал Засгийн газар санал тавьснаар “Хөгжлийн банк”-ыг удирдав. Тухайн үеийн засгийн тэргүүн У.Хүрэлсүх “улс төрчдийн удирдаж ирсэн энэ банкийг мэргэжлийн банкираар удирдуулмаар байна” гэж түүнээс хүсч л дээ.  

Улмаар Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж. Гэвч долоохон сарын дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 03-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.

-33 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙН НАЙЗУУДДАА ХАЛААСЛУУЛСАН ХАРДЛАГА-

Ердөө зургаахан сар “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “Хөгжлийн банкны зээл олголтын хугацаа хэт удаан байсан. Үүнийг өөрчилнө” гэх агуулгаар сар бүр мэдээлэл хийж, олон нийтэд өөрийнхөө карьерыг өгсөх ажлыг түлхүү хийсэн нь нууц биш. Гэвч бодит байдал дээр Хас банкны угшилтай хэд хэдэн хүмүүсийг “Хөгжлийн банк”-нд авчирч, ажлаа өгөхөөсөө өмнө томоохон дүнгүүдтэй зээлийн гэрээ зурсан нь анхаарал татдаг.

Тус банкнаас гаргасан томоохон зээлүүд дунд Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 33 тэрбум төгрөгийн зээлийн асуудал дэлгэгдсэн. Эдгээр гурван хүний эрх ашиг “Вертекс майнинг партнер” ХХК дээр нэгддэг. Г.Амартүвшин найз нарынхаа “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгох шийдвэрийг “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргаж, 33 тэрбумын шилжүүлгийг нь 2020.01.03-ны өдөр хийлгэсэн байдаг. Энэ нь түүнийг ажлаа өгснөөс хойш шилжүүлэг хийгдсэн. Ийм ч тайлбар хэлүүлэх зориудын тооцсон логик гэж уншигддаг билээ.

-У.ХҮРЭЛСҮХЭЭС АВСАН НЭР ДЭВШИХ ЭРХ-

Түүний “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн шалтгаанд гурван үзүүр байдаг. Эхнийх нь мэдээж УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилго. Хоёр дахь нь зургаан сарын хугацаатай гэрээ байгуулж, тухайн хугацаагаа дуусгавар болгосон гэх мэдээлэл. Гурав дахь нь “Ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ажилд Хөгжлийн банкийг баталгаа гаргах тулгалт ирж, санал нийлээгүйгээс ажлаа өгсөн” гэх улстөрийн хүрээнийхэн дундын яриа.

Аль нь ч байлаа гэсэн нэр дэвших туйлын амбицтай байсан тул банкийг тогтож удирдах, хөгжүүлэх бодол байгаагүй билээ. Гэсэн хэдий ч У.Хүрэлсүх түүнд дахин боломж олгосон. Тэр нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх. Парламентад санхүүгийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй, банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн дуу хоолой чухал үүрэгтэй байсаар ирсэн. Чухам яг тэр орон зай дээр тоглох дүрээр Г.Амартүвшин нэрлэгдэж, У.Хүрэлсүх ч түүнд мандат өгөх шалтгаан болсон.

-СОНГУУЛИЙН ӨМНӨ ИЛЧЛЭГДСЭН ДАВХАР ИРГЭНШЛИЙН “МААПААН”-

Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн Г.Амартүвшингийн талаар сөрөг мэдээллүүд цацагдаж, түүнийг Голланд буюу Нидерландын Вант Улсын иргэн байж болзошгүй тухай мэдээллүүд цацагдсан. Банкаа хүртэл удирдуулж явсан “Хас”-ын гэх тодотголтой найз Ч.Ганхуяг нь түүнийг Хан-Уул дүүрэгт нэр дэвшихэд нь “гадаад эхнэр хүүхэдтэй, Голланд улсын иргэншилтэй” гэж зарлаж лайв хийж бэлэг барьж байв. Бизнесээр холбогдсон найзуудын хооронд асуудал гарсан нь энэ.

Тодруулбал, 2007 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Голланд улсын Цог Жавхлант Хатан хаан Голландын иргэний харьяаллыг Г.Амартүвшинд олгосон байж болзошгүй баримт. Тухайн баримтад, “Гурван үеийн намтар”-таа “Миний би 1974 оны зургадугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд АНУ-ын иргэн Елизбат Гессонтай гэр бүр болсон. Эхнэр маань 1971 онд төрсөн. Бид хоёр 2006 онд төрсөн хоёр охинтой” гэсэн байдаг. Мөн 2013 онд “Монгол Улсын харьяатаас гаргахыг хүсэгчийн анкет”-ыг бөглөсөн баримт. Тухайн үед эдгээр мэдээллүүдийн дараа чимээгүй байсны эцэст ТЕГ, ГИХГ, УБЕГ удирдлагуудын гарын үсэг бүхий тодорхойлолтыг нийтэлж, “би Монгол Улсын иргэн” гэж ярилцлага өгсөн. Мөн өөрийгөө гадаадын иргэн биш гэдгээ УБЕГ-аар газраар тодорхойлуулж эл асуудал намжсан байдаг.

-ИХ НОМЧ Б.РИНЧЕНЫ ЗЭЭ ХҮҮ МӨН, БИШ-

УИХ-д нэр дэвшихээс гурван жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөх үедээ өөрийгөө Б.Ринченгийн зээнцэр гэж анх ярьсан. Тухайн үед нэг их газар аваагүй. Гэтэл сонгуулийн өмнө өөрийгөө Б.Ринченгийн зээнцэр гэдгээ дахин зарлаж, сонгуулийнхаа пи-арыг хийсэн. Учир нь гадаадын том банкуудад ажиллаж байсан банкир гэдгээс өөрөөр өөрийгөө пи-ардчихмаар олигтой намтар, сэтэр ч байсангүй. Чухам тэр цагаас эхэлж Г.Амартүвшинг үнэхээр Их номчийн зээнцэр мөн, биш гэх маргаан дэгдсэн. Улмаар төрсөн биш өсгөсөн өвөө болж таарав. Харин мах цусных нь тасархай, элэнц эцэг нь Даш Сампилон гэх.

Зээнцэр мөн ч бай, биш ч бай сонгуулийн кампанит ажлынх нь хүрээнд бай төв номын сангийн өмнөх “муу” хөшөөнөөс өөр зүйлгүй байсан их номчийн нэрэмжит сан бий болсон. Мөн Их Номчийн тухай баримтат кино ч бүтэж, үзэгчдийн хүртээл болсон билээ.

Ийн адармаатай улс төрд орж ирсэн тэрбээр. Эдийн засгийн өндөр боловсролтой, банкны салбарт  цахиур хагалах, CEO болох амбиц түүнээс үнэртэж байв.  Өндөр боловсролтой, Улмаар Банк, санхүүгийн салбарт ажилласан туршлага, боловсрол мэдлэг зэргийг нь үнэлэн, олон нийт түүнээс банкны салбарын монополыг задална гэсэн өндөр хүлээлт тавьж байв. Гэвч гадаадын иргэншлээ нууж тас гүрийсэн, найзууддаа их хэмжээний зээл өгсөн зэрэг асуудлууд нь олон нийтийн дундах үнэлэмж хүлээлтийг асар унагасан билээ.


“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Экс ерөнхийлөгчийн ивээлд багтаж, ордонд тухалсан бизнесмен хатагтай

EGUUR.MN сайтын гишүүдийн тухай өгүүлэн хүргэж буй А.Адъяасүрэн гишүүний ЗАНГИАГҮЙ НАМТАР-ыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
11 сар 18, 2021 10:22

bulchai ,luivar ,mongo ugaalt al ch bankind baidag, uuniig cheverlej zogsooj ard tumendee eeltei bank bii bolgoochee erchem gischuunee

Үл таалагч-1
Үл таалагч-1
11 сар 18, 2021 12:43

Энгийн иргэдэд бус бизнесийн танил найзууддаа улсын мөнгийг хүссэнээр нь гаргадаг луйварчин сэтгэлгээтэй нөхөр байх нь.ХУД-т юу хийв? Сэнтийнд суусан хэдэн дарганцаруудад т�##� зассан шигээ явж бгаа биз. Аль нэг хүн, компаний ажлыг хамтарсан юм уу, өөрийн болгоод л сурт�##�чилж яваа ч юм билүү хэн мэдлээ. Ямар ч гэсэн сонгосон ард иргэдийн төлөө биш тэрбумын зээл эргүүлсэн шигээ хэдэн жилийг өнгөрөөж бна даа энэ нөхөр. Мэдлэгтэй гэгддэг мөртлөө мэдлэггүй нөхөр бололтой. Дээдсүүдэд тоогдож доодсууддаа гологдож явна даа энэ нөхөр.

Манлйнсүрэн
Манлйнсүрэн
11 сар 18, 2021 13:25

Гадаадын иргэншилтэй гишүүн

Лувсансүрэн
Лувсансүрэн
11 сар 18, 2021 13:26

Бизнэсмений хувьд мундаг ч улс төрд явуургүй хүн ш дээ

Хэрлэнбаатар
Хэрлэнбаатар
11 сар 18, 2021 13:28

Энэ төрд та�##�агдах хүн �##�га аабүгд л хүлгайч луувирчид ямар юмны бизнесмэн

Lkhamaa
Lkhamaa
11 сар 18, 2021 13:29

Mundag biznesmen demjdeg shuu

Зочин
Зочин
11 сар 18, 2021 15:35

ЮУГААРАА МУНДАГ ГЭЖ? ЭРЭЭН ОЙМС НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ОЙМС ХА ХА. . ХҮЙСИЙН ХУВЬД ЯРИГДДАГ ЗҮЙЛ ҮНЭН Л ЮМ БИЛЭЭДЭЭ. ТЭР ХАЙГУУЛ, ОРДЫН ЛИЦЕНЗ НЬ ЭНЭ ГУРВЫНХ БӨГӨӨД ӨӨРИЙН НЭРИЙГ НУУДАГ. 33 ТЭРБУМААС ТӨЛӨГДСӨН ЗЭЭЛ ТЭГ+ТЭГ. ИЙМЭРХҮҮ БАЛИАР ЮМНУУД ТҮМНИЙ ТОЛГОЙ ЭЭР ГАРЧЭЭ. рИНЧИН ГУАЙ БОЛ ҮҮНТЭЙ МАХ ЯС ЦУСНЫ ЯМАР НЭГ ХОЛБОО ҮГҮЙ БИЛЭЭ. САМПИЛОНЫ УДАМ ГЭДЭГ НЬ ТҮҮХЭЭС ҮНЭН БОЛОЙ. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ОНЦ АНХААРАЛ ТАТАХ АСУУДАЛ БИШ. ГОЛ НЬ ГАДААД ИРГЭНШИЛ БА ЁС БУС АМБИЦААРАА РЕЙТИНГ НЬ АСАР ИХ УНАСАНДАА

Зочин
Зочин
11 сар 18, 2021 19:43

Аавынх нь ээж Рэнчин гуайн охин мөн л дөө. Юун Сампилон вэ кк

Зочин зз
Зочин зз
11 сар 19, 2021 12:26

Энэ з�##�ууд өвөг эцэг Ринчен гуйан ширхэг ч цус байхгүй.Ядаж нэг жаахан эх нутгаа гэх үнэрч байхгүй хээрийн боохойтой нийлсэн золбин.

Бат
Бат
11 сар 19, 2021 21:59

ХААН банканд санаархаж банкны тухай хуулинд яар�##�тай өөрчлөлт оруулж 20 хувь болгосон нөхөр дөө. Цаад санаа нь ХААН бхнкны гадаадын хөрөнгө оруулагчийн хувьцааг туучих санаатай өөочлөдтийг банкны хуулинд оруулсан байдаг. Банк гэдэг бол санхүүгийн бизнем хийдэг компани ш дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 20, 2021 06:38

Их л хачин нөхөр бололтой тэр Ганхуягтайгаа ихэр юм бишүү ярвайж дарвайчаад санаа энэ тэр нь бүгд ижил

Зочин
Зочин
11 сар 20, 2021 08:12

Ene bol demii xyn. Xymyys Renchin guain udam geed ix sanal ugsun gej uzej baigaa. Ene ni xudlaa baisan l daa. Xulxi nuxur.

Холбоотой мэдээ

Back to top button