УЛС ТӨР

“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Экс ерөнхийлөгчийн ивгээлд багтаж, ордонд тухалсан бизнесмен хатагтай

EGUUR.MN сайт УИХ-д сууж буй гишүүдийн “Зангиагүй намтар”-ыг өгүүлэх контентынхоо хоёр дахь дугаарыг уншигчдадаа хүргэж байна.  Хамгийн эхний дугаартаа Ц.Анандбазар гишүүний тухай онцлон хүргэж байсан бол энэ удаад А.Адъяасүрэн гишүүний “Зангиагүй намтар”-ыг онцлон хүргэж байна.

Улстөрд ортлоо “Номгон Санчир” компанийн босс” гэх маш товч бөгөөд тодорхой нэгэн гуншинтай байв. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй ч, жолооны курс ажиллуулж, нүүрс тээвэрлэх бизнес эрхэлдэг эмэгтэй гэнэт улстөрд орж ирсэн нь саяхан. А.Адъяасүрэн гэх гишүүний амьдрал замналын намтрыг нь сөхвөл тэртээ 1992 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургуулийг төгсөөд 1996 онд МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаачаар, 1998 онд Түүхийн ухааны магистраар тус тус дүүргэжээ. Төгсөөд хоёр жил гаруй хугацаанд МУБИС, Монгол мэдлэгийн их сургуульд багшаар ажиллаж.

 БАГШ МЭРГЭЖИЛТЭЙ Ч, БИЗНЕСЭЭР ЗАМНАСАН “НОМГОН САНЧИР”-ЫН БОСС

2000 оноос хувийн бизнесээ эхлүүлж “Номгон Санчир” ХХК-ийг байгуулсан байна. Түүнээс хойш 20 гаруй жил эл жолооны курсийн салбарт бизнес эрхэлжээ. Түүний үүсгэн байгуулсан "Номгон Санчир” төв Оюутолгойгоос гадна "Петро Чайна Дачин Тамсаг” уурхайн ажилчдад жолооны ангилал дээшлүүлэх сургалтыг уурхайн ордод нь очиж зохиодог гэсэн хэл амд багагүй орооцолдож байв.

С ЗӨВШӨӨРЛИЙН АВИЛГЫН АСУУДЛААРАА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АРД НУУГДАГЧ

Түүний намтарт томоохон хар толбо болж, нэрнээс нь доош чангаадаг асуудал бий. Тэрбээр Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдсан. Уг хахуулийг БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн гэгддэг. Авлигын хэрэг 2020 оны гуравдугаар сард гарсан бөгөөд тухайн үед А.Адъяасүрэн нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн статустай байсан. Түүний АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд өгсөн 100 мянган ам.доллар нь монгол мөнгөөр 285 сая төгрөгтэй дүйцдэг.

ЗӨВЛӨХӨӨС-УЛСТӨРЧ БОЛЖ ПАРЛАМЕНТААР ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАА БЭХЖҮҮЛЭГЧ

Шуудхан хэлэхэд дээрх авлигын хэргээрээ “аав”-ынд суучих гээд байсан учир маш хурдан нэр дэвших нэн түрүүний шаардлага тулгарсан. Тиймдээ ч уг хэрэгт шалгагдаж эхэлсэн хэдий ч нэр дэвших алхмаасаа ухраагүй. Цаад агуулгаараа илтэд авлигын хэрэгт шууд ял авчих гээд байсан тул парламентын танхим түүний хувьд хуулийн хамгаалалтаа бэхжүүлэх чухал орон зай нь болохоор байсан гэх. Энэ зорилгодоо ч хүрч төрийн ордныг хоргодох байр болгож чадсан.  

Ингэхдээ нутаг нэгт ах Х.Баттулгыгаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан тулдаа УИХ-д нэр дэвших квотоо атгасан. Азтай ч гэгдмээр. Х.Баттулгатай найзалсан гол шалтгаан нь “мөнгө” ч гэж хөшигний ард яригддаг байв. Улмаар Баянхонгор аймагт нэр дэвших бэлтгэлээ хоёр жилийн өмнөөс базааж, сумдад мотоцикл бүхий азын сугалаа сугалуулах, сурах бичиг тараах зэргээр тойргоо “услах” ажлаа эрчимжүүлсэн. Үүгээрээ малчдад таалагдсан дүр бүтээж чадсан. Парламентад орж ирсэн түүх ийм. Харин наад агуулгаараа улстөрд хөл тавихаас хоёр жилийн өмнө Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан гэх даруухан намтартай.

НАМЫНХАН НЬ ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХЭЭР ДУРГҮЙЛХСЭН

Парламентад орж ирээд чамгүй хэл аманд орооцолдсон эмэгтэй гишүүдийн нэг. Ялангуяа дээрх асуудлаар нь чамгүй шуугиан дэгдсэн. УИХ-ын чуулганы нээлтэд С.Ганбаатар гишүүнтэй тохой нийлүүлэн суусан гэрэл зургууд нь түүнийг олны танил болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. УИХ-д маш эмэгтэйлэг.

АН-ынхан Д.Ганбатыг “Бидон”-ых нь, А.Адъяасүрэнг авлигын гэх асуудлаас нь болоод тангараг өргүүлэхгүй гэж эсэргүүцсэн. Гүрийсэн.

ХАЛААСАНДАА ОЛОН КОМПАНИТАЙ БИЗНЕСМЕН ХАТАГТАЙ

УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон Санчир групп” ХХК, “Топ транспорт” ХХК, “Топ капитал” ХХК, “Ти Эс Ти” МСҮТ, “ХАБ таны төлөө” ТББ гэсэн АРВАН компанид хувь эзэмшдэг тухайгаа ХОМ-тээ мэдүүлж байсан. Түүний ХОМ-тээ мэдүүлсэн “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-иудад хамаарах С зөвшөөрлийн асуудал яллагдагчаар татагдах үндсэн шалтгаан болсон юм. Харин УИХ-ын гишүүн болоод эдгээр компаниуд дээрх өөрийнхөө нэрийг 2020 оны наймдугаар сарын 3-нд дата бүртгэлээс “арилгуулсан” байдаг. Тодруулбал, Амгалангийн Аюуш гэх хүнд шилжүүлэн өгсөн. Ингэснээр “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-иуд эдүгээ дата бүртгэл дээр А.Адъяасүрэн гишүүнд хамааралгүй гэгддэг болсон. Хэл ам дагуулдаг компанийн түүхээ өөрөөсөө холдуулж хамаарал бүхий этгээддээ шилжүүлдэг улстөрчдийн тогтсон арга барилуудыг тэр ч бас овжин ашигласан билээ.


“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Парламентийн “шүдний өвчин”

EGUUR.MN сайтын гишүүдийн тухай өгүүлэн хүргэж буй Ц.Анандбазар гишүүний ЗАНГИАГҮЙ НАМТАР-ыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Асуудал дагуулагч
Асуудал дагуулагч
2021-11-11 08:25

Анх л улс төрд орохдоо асууд�##� дагуулж
Босоо Ганбаатарыг хүртэл хэвтүүлсэн хүн ш дээ...

Сансар
Сансар
2021-11-11 08:27

Ийм хүн яаж яваад УИХ-д суудаг байна уу
Баттулгын х�##�аасны хүүхэн байх

Зочин
Зочин
2021-11-11 14:46

Жолооны курсын багшаар төр удирдуулахаар ч хм

Зочин
Зочин
2021-11-12 00:05

Их хур�##� дээр хоёр өгүүлбэр ч эвлүүлээд хэлж чадахгүй авц�##�даагүй юм ярьж харагдсан хэцүүхэн гишүүн байна лээ .

Хай яа яа
Хай яа яа
2021-11-12 18:02

Баттулга гуай янз янзын хүүхэн сонирхох юм аа

Холбоотой мэдээ

Back to top button