УЛС ТӨР

Авлигын хэргээр саатуулагдаад суллагдсан В.Хундгаа, С.Давааням нарыг дахин ДАРГА БОЛГОНО

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол албан тушаалаасаа огцорч, аавын хаалга татмаар. Гэтэл Монголд эсрэгээрээ. Энэ дүрэм урвуу байдлаар үйлчилдэг. Өөр агентлаг, газарт даргаар томилогддог жишиг тогтох нь.

-АТГ-ЫН ОВОО ХАРААНД ӨРТӨЖ СААТУУЛАГДААД СУЛЛАГДСАН ХОЁР АЛБАН ТУШААЛАА СОЛИХ ГЭЖ БАЙНА-

Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын эхээр АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын зөвлөлийн зарим гишүүдтэй холбогдох мэдээллийг шалгаж, нэр бүхий хүмүүсийг саатуулсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тухайн үед, АТҮТ-ийн Цогтцэций сумын салбарын дарга С.Давааням болон Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч В.Хундгаа  нар нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсан болож болзошгүй нөхцөл байдал тогтоогдож. Шалгалтын явцад тэднийг зөрчилтэй том тээврийн машинуудын үзлэг оношлогоог хахууль авч бүртгэлийн санд байршуулдаг болохыг илрүүлсэн гэгдэж байв. Мөн 30-40 жолооч нийлсэн битүүмжлэгдсэн багт (бөмбөлөгт) дур мэдэн дараалал дайруулдаг байсан зэрэг зөрчлүүд илэрсэн гэх. Гэтэл хэл ам, дуулианд холбогдож саатуулагдаж байсан хүмүүсийг албан тушаал бууруулах нь битгий хэл өөр байгууллагад дахин даргаар аваачих гэж буй аж.

Тодруулбал,

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч бөгөөд Өмнөговь аймгийн Цагаан хадны боомтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан В.Хундгааг Дорноговь аймгийн Улаан-уулын отрядын дарга, ангийн захирагчаар

Автотээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан  С.Даваанямыг Баянзүрх дүүргийн Автотээврийн даргаар

тус тус томилохоор зэхэж байгаа юм.

-ЦАГААН ХАДНЫ АСУУДЛААР БИЕ БИЕНИЙХЭЭ БУЛХАЙГ ДЭЛГЭЛЦЭЖ БАЙВ-

Ямартай ч шалгалтын явц одоо ч үргэлжилж байгаа бөгөөд прокурорын байгууллагад хянагдаж буй гэх.

В.Хундгаа Өмнөговь аймгийн Цагаан хадны боомтын зөвлөлийн даргаар, С.Давааням Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын даргаар ажиллаж байхдаа аравдугаар сард нэгнээ малтаж булхайгаа дэлдгэлцэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон.

Тухайн бичлэгт УИХ-ын гишүүн С.Амарзаяагийн ч нэр гарах бөгөөд тэд бөмбөлгийн жолооч нарын асуудлаар биенээ илчилсэн мессеж бүхий зурвас дэлгэгдэж байсан удаатай.

-Ш.ЛХАЧИНЖАВ НЬ САЙДЫН НӨМӨР ДОР АЛБАН ТУШААЛАА ОДОО ХҮРТЭЛ ХАШИЖ БАЙНА-

Тэдний томилгооны цаана олон ээдрээтэй асуулт хариулт эрж байна. Мөн энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь тэдэнтэй цуг цагаан хадны асуудлаар ажил үүрэг гүйцэтгэж буй Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав. Тэрбээр нэгэн сайдын халхавчин дор үлдэж одоо хүртэл албан тушаалаа хашиж буй аж.

Хоёр хоногийн өмнө Сангийн сайд тэргүүтэй албаныхан Гашуунсухайтад очиж шалгалт хийсэн. Ингэхдээ Ш.Лхачинжав тэргүүтэй дарга нарын бэлтгэсэн илтгэл сэлтийг очиж сонсоод экспорт сайжирсан мэтээр ярьж попров.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Замын-Үүд, Гашуунсухайт хоёрт бий болсон улстөрчдийн оролцоотой  эдийн засгийн мафи бий болсоор удаж буй тухай хэвлэлүүд өгүүлсээр. Улмаар Замын-Үүд зэрэг боомтуудаас эхлээд дарга нарыг нь халж сэлгэснээр Ерөнхий сайдыг мафийн зохион байгуулалттай системийг задалж чадах уу ч гэх хүлээлтийг ч тавьж байв. Өнөөдөр боомтуудаас бол Монголын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд байна. Ялангуяа экспорт хийдэг боомтоо асуудалгүй болгочихвол энэ улсын том, жижиг аж ахуй нэгжүүдийн нуруу амарна. Ард нь ард түмний амьдралд шууд сайн нөлөө үзүүлнэ. Авлигын хэрэгт шалгагдаж буй хүмүүсийг даргаас даргын албан тушаалд шилжүүлэн шагнахаа больчихвол Монгол төр цэвэршиж, авлига буурахсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
К
К
2021-11-19 09:50

Одоо эд нар нь 00 цэгээ худ�##�данадаа арай юмаа авилга авсанаа ерөнхий сайдадаа хэлсэн учир уучилса юм байна лдаа үүнээс хойш хамга�##�ахгүй гээд байсан учиг нь одоо л тайлагдлаа

Зочин
Зочин
2021-11-19 10:06

Буруу зүйлийг төр нь их хийдэг болж
Зөвийн төлөө хийсэн зүйл ер �##�га

Батбаяр
Батбаяр
2021-11-19 10:07

Авилга авсан шоронд орсон хүн буцаад төрийн �##�ба хааж болдог л юм байна

Эрдэнэхүү
Эрдэнэхүү
2021-11-19 10:09

Наад дураак аа �######�уулаач

Хххаа
Хххаа
2021-11-19 10:13

Авилга авб�##� хятад шиг цаазлав�##� яадаг байна

Зочин
Зочин
2021-11-19 10:37

Ш.ЛХАЧИНЖАВ генер�##�ын хувьд наадуултай чинь хамтран ажиллаагүй шүү. Наадуулыг чинь болохгүй болохоор л ажил сайжруулах үүднээс тэнд түр томилгоогоор ажиллаж байгаа. Юм аа ялгаж с�##�гаж, мэдээлж, хүний нэр төрд х�##�дахаа болиорой

5
5
2021-11-19 10:38

Ш.ЛХАЧИНЖАВ генер�##�ын хувьд наадуултай чинь хамтран ажиллаагүй шүү. Наадуулыг чинь болохгүй болохоор л ажил сайжруулах үүднээс тэнд түр томилгоогоор ажиллаж байгаа. Юм аа ялгаж с�##�гаж, мэдээлж, хүний нэр төрд х�##�дахаа болиорой

Холбоотой мэдээ

Back to top button