Нийгмийн

“Гадаад орныг зорих иргэд дөрөв дэх тунг хийлгэж байна”

Дэлхийн зарим улс орнууд хос тунтай иргэдийг хилийн дээс алхуулж байгаа. Харин манай улсад гуравдугаар тунг хийж эхэлсэн. Энэ нь сондгой тун болж байгаа учраас иргэдийн сайн дураараа дөрөвдүгээр тун хийлгэж эхэлсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эхний хоёр тунгаараа Спутник хийлгэсэн боловч гурав дахь  тунгаа Файзер эсвэл Синофарм хийлгэсэн иргэд бий. Тэдгээр иргэд Европын улс руу явахад Спутник вакциныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Гэхдээ заавал хийлгэсэн тун нь хос байхыг шаардаж байгаа учраас өргөдөл бичиж, сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунг хийж байна. Ингэхдээ нэмэлт гуравдугаар тундаа ямар тун хийлгэсэн түүнийхээ хос тунг хийлгэх ёстой болж байгаа юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button