НИЙГЭМ

Хурдан удмын сарваа 62 сая төгрөгийн үнэ хүрчээ

Монголын цэвэр адуу үржүүлэгчдийн холбооноос “Сонгомол-2021” дуудлага худалдааг зохион байгуулжээ. Эл дуудлага худалдааны үеэр курлин удмын сарваа 62 сая төгрөгийн үнэ хүрсэн байна. Эл сарвааг Орхон аймгийн уяач Пүрэвхүү худалдан авчээ. Анх 35 саяас дуудаад ийм үнэ хүрсэн гэнэ.

Хүрэн халзан сарвааны эцэг нь “Курлин мүүн” нэртэй азарга. Курлин азарга дэлхийн аварга, дэлхийн цомын аварга. 2007, 2008 оны АНУ-ын “Алтан азарга”. 2008 оны дэлхийн шилдэг уралдаанч хүлэг.

Эх нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Ч.Төмөрбаатарын унаган гүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button