УЛС ТӨР

У.Хүрэлсүх төсөвт хориг тавибал Х.Баттулга шиг “зовлон” үзэхгүй

2022 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн баталсан ч шүүмжлэлт өнцгүүд яриа, хэлэлцээний сэдэв болсоор байна.  Угтаа батлахаас нь өмнө олон нийт хяналтаа тавьж, зарим үрэлгэн зардлуудыг хасуулах учиртай ч энэ удаад УИХ-ын гишүүдийг 4 тэрбум төгрөгөөр “авлигадаж”, “Төсөв битгий шүүмжлээрэй” гэсэн агуулгаар тохирцгоосон.

Иймд иргэдийн элч төлөөлөгч болсон УИХ-ын гишүүд нь амаа үдэхээр логикоороо ард түмнийг олон арван хуудас төсвийн төслөө уншсангүй гэж шүүмжлэх нь өрөөсгөл болж буй.

Шүүмжлэх, өөлөх олон асуудалтай батлагдсан төсвийг одоо дахин засъя гэвэл хуулиараа Ерөнхийлөгч хориг тавих ёстой. Хоригийг УИХ хүлээж аваад, төсвийн төсөлдөө нэмэлт өөрчлөлт оруулахаар дахин хуралдвал  2022 оны төсвийг сайжруулах бололцоо бүрдэх юм.

Харин өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт хориг тавих уу гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Залгаад өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хуулийн төслүүдэд олонтой хориг тавьдаг байсан дүр зураг санагдаж байгаа юм.

Х.Баттулга Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд 19 удаа хориг тавьсан. Үүнд нь улсын төсөв ч багтаж байсан удаатай. Гэвч МАН олонх парламент хийгээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар түүний хоригийг хүлээн авч байсан нь тун цөөн.

Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн нөхцөл байдал өөр. Тэр Х.Баттулгын үед хуралдахаа ч болиод байсан ҮАБЗ-ийг улс төрийн ашиг сонирхлоор нэгтгэж, УИХ-д ч хүчтэй нөлөөгөө хадгалж байгаа. Иймд хэрэв хориг тавибал энэ парламент хүлээж авах нь гарцаагүй дүр зураг уншигдаж буй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрлээ
Гэрлээ
2021-11-22 15:12

Тийм шүү. Хориг тавих байх гэж хүлээж байна. Жэнког бодвол сайхан нөхцөлд ажиллаж байгаа ш дээ.

иргэн
иргэн
2021-11-22 18:49

хэрвээ Хүрэлсүх Хориг тавихгүй бол МАН ЗГ хамгийн Өлөн, УИХ-ын Гишүүдыг Авилгадсан Ерөнхийлөгчтөй Засагл�##� болж харагдана,

Холбоотой мэдээ

Back to top button