УЛС ТӨР

“БИД МЭДЭЭГҮЙ”: Төсвөө ч, өргөн барьсан хуулийн төслөө ч уншдаггүй гишүүд

2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова” цогцолбор барих төсөл сууж, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгээр батлагдсан хойно УИХ-ын гишүүд “Мэдээгүй” гэж ам алдав.

Тодруулбал, сошиал орчинд олны анхаарал татах сэдэв болсны дараа тус цогцолбор баригдах Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар “Мэдээгүй” гэж гүрийв. Ж.Сүхбаатарын хувьд “Төсвийн мөнгийг ийм зүйлд зарцуулах нь буруу” гэж жиргэсэн бол М.Оюунчимэг “Би Сүхээ гишүүний адилаар мэдээлэлгүй байна” хэмээн мэлзсэн.

Үнэхээр “Богд Зонхова” цогцолборт ийм байр суурь илэрхийлэх байсан бол тэд төсвийн төслийг олон удаа хэлэлцэж байхад эсэргүүцэхгүй яасан юм бэ гэдэг өнцөг үүнээс урган гарна.

Үүний өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэний дараа өргөн барьсан гишүүд нь өөрсдөө “Мэдээгүй” гэж бултаж байв. Тодруулбал, тус хуулийн төслийг өргөн барьсан дөрвөн гишүүний хоёр нь болох Д.Өнөрболор, П.Анужин нар “Ийм зүйл заалт нэмснээ бидэнд мэдэгдээгүй. Мэдээгүй байхад өргөн барьсанд нь харамсаж байна” хэмээн гомдоллож байлаа.

Яаж ч бодсон өөрсдийнх нь автораар өргөн баригдаж буй хуулийн агуулга, зүйл заалтыг мэдээгүй, уншаагүй, зарчмын зөрүүтэй байр суурьтай байна гэдэг тун хариуцлагагүй дүр зураг билээ.

Эдгээрээс харахад өргөн барьж буй хуулийн төслөө ч уншдаггүй, тэр бүү хэл улсын төсөвтөө ч хяналт тавьдаггүй УИХ-ын гишүүдтэй болсон нь ойлгогдож байна. Ард түмний элч төлөөлөгчийн ажлыг ийм түвшний хариуцлагатайгаар хашиж байна, тэд.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-22 14:32

Хуулийг төсвийн хуулийг гишүүд биш Засгийн газар өргөн барьдаг шүү. Өөрөө өргөн барьсан бол хэн ч байсан уншилгүй дээ.

Сүрэнхүү
Сүрэнхүү
2021-11-22 15:11

Харин тэгээд өргөн барьсан хуулийн төслөө уншаагүй жишээг ч дурдсан байгаа биз дээ. Төсвөөс гадна өөр жишээ ч дурдсан байна. Гүйцэд унш.

Zochin
Zochin
2021-11-22 21:59

4 terbum maan' suujuu l gej kharsan baikhdaa. Teriigee avch bgaa um chin busdiig n' yg duugyinzuvshuurukh yostoi l doo ugaasaa. Ingej l khuvaaj idetsgeekh um daa.

ХАХА
ХАХА
2021-11-23 02:17

ЭД НАР ДАНДАА ИНГЭЖ ХУДАЛ Ш А А Д А Г

Холбоотой мэдээ

Back to top button