Нийгмийн

С.Мөнхбат: Аварга болох мөрөөдөлтэй олон мянган залуусын боломжийг допинг хулгайлсан

“Бүрэн Монгол” төслийн хүрээнд үндэсний бөхийн анхдугаар форумыг зохион байгуулж байна.

Форумын үеэр улсын аварга С.Мөнхбат “Өнөө цагт үндэсний бөхийн багш, дасгалжуулагчийн тоо маш цөөн болсон. Б.Адъяахүү багш, Г.Элбэг багш, Т.Өсөх-Ирээдүй харцага нарын хуруу дарам.

3000 орчим залуу бөх аварга болох, улсын цол авахын төлөө хичээж байна. Монгол үндэсний бөх гэж юу вэ, бөх байхын утга учрыг бүрэн ойлгож байна уу. Өнөө цагт монгол бөхийг цаашид хэрхэн хөгжүүлэхийг хоцроосон. Зөвхөн унаа, давааны өнцгөөс харсаар ирсэн нь допингийн ийм байдал хүргэчихлээ. Удахгүй допинггүй болно гэж найдаж байна.

Миний хувьд харамсалтай байдаг. Аварга болох мөрөөдөлтэй 1000, 1000 залуусын боломжийг допинг хулгайлсан. Миний ч олон түрүүг допинг үгүй хийсэн. Жинхэнэ бөх хүн бэлддэг дасгалжуулагч, багш хүнийг бэлдэх хэрэгтэй. Би өнөөдөр допинг хэрэглэж яваагүйдээ баярладаг. Би гурван хүүтэй. Би генидээ, цусандаа итгэлтэй байдаг. Бөх хүн болгож бэлддэг багш хүнийг бэлдэж байж жудагтай хүчтэн бэлтгэнэ, үндэсний бөх хөгжинө, допингийн эсрэг тэмцэнэ” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХАЛХуудыг хошгоруулж өгч байна даа. Олон мянган залуус ч гэхшиг МЯНГА МЯНГАН залуус ч гэхшиг хэдэн мянгаараа аварга болох ямарч боломж байхгүй.

Зочин
Зочин

Чамд ямар хамаа байнаа ац минь

Зочин
Зочин

Zorigtoi yum ochood naad ugee heleed uzde haha

Холбоотой мэдээ

Back to top button