УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Засгийн газраас Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. АН-ын бүлэг мэдээлэл хийж, бүлгийн дарга Д.Ганбат "МАН-ын нам үнэмлэхүй олонх болсноосоо хойш хариуцлагагүй зүйл их хийж байна. Үхмэл хөшөө барилга олноор барьж байна. Гор нь ард түмний нуруун дээр бууж байна” хэмээсэн.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж гаргасан шийдвэрээ мэдээллээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ "Хөшөөний асуудлыг бүлгийн хурлаар яриагүй. Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон. Энэ асуудлыг УИХ оруулж ирээгүй. Нийгмээс маш хүчтэй шүүмжлэл ирж байна. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч хүмүүс дуудаж, тодорхой чиглэл өгсөн. Түүний дагуу царцаах шийдвэр гаргаж байгаа юм байна. Ойрын үед мэдээлэл хийх болов уу. Төсвийн хуулиараа шийднэ. Засгийн газраас төсвийн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдүүлнэ гэсэн үг” гэлээ.

Нийгмийн шүүмжлэлд өртөнгүүтээ асуудлыг больдог, царцаадаг болох юм уу. Тэгвэл хэрэгцээгүй төсөв бүрийг шүүмжлэнгүүд царцаагаад явах юм уу гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Тэгж ч ойлгож болохгүй. Үр ашиггүй ганц нэг зүйл байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хэвлэлийнхэн олж, танилцуулж байгаа нь зөв. Нийгмийн эрүүл үзэгдэл гэж харж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button