УЛС ТӨР

БАРИМТ: Б.Ганхуяг “Ти Ти Ви Си Өү” ХХК-тай хамтарч, улсыг 458 тэрбумаар хохироосон байж болзошгүй түүх

Стратегийн ач холбогдолтой орд газар болох “Тавантолгойн нүүрсний орд”-ыг “Эрдэнэс таван толгой” ХК эзэмшдэг. Тус компанийн үйл ажиллагаа манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Гэтэл тус компанийг удирддаг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь “Тавантолгойн нүүрсний орд”-ын цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх компаниар Сингапур улсад бүртгэлтэй “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай хууль бус гэрээ байгуулж, улсыг 458 тэрбум төгрөгөөр хохироосон байж болзошгүй баримтыг хүргэж байна.

 -ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХУУЛЬ БУСААР ЭХЛҮҮЛСЭН НЬ-

Эрдэнэс тавантолгой компанийн удирдлагууд анх 2011 оны аравдугаар сарын 13-нд Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г Сингапурын хөрөнгө оруулалттай “Macmahon Mongolia”, Германы “Operta” нартай байгуулж байж.

Гэвч 2012 оны гуравдугаар сарын 25-нд гэрээний эрхээ Сингапур улсад бүртгэлтэй тус “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК /TTJVCO/-д шилжүүлснээр хамтын ажиллагаа эхэлжээ. Тэдний гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусгавар болсон. Гэвч шууд сунгагдах заалттай тул дахин хоёр жилээр сунгагдсан. Ийнхүү хоёр жилийн хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 28-нд дуусчээ.

Ингэж автоматаар сунгах нь нэг компанид хууль бусаар давуу эрх олгосон гэх үндэслэл болж багагүй хэл ам дагуулаад байсан билээ. Тэгвэл тэд хамтран ажиллах хугацаандаа ямар асуудлууд дагуулав гэдэг нь анхаарал татдаг тухай дор дурдъя.

-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХУГАЦААНД ЗӨРЧИГДСӨН АСУУДЛУУД-

Нэгдүгээрт: “Ти Ти Жи Ви Си Өү” компанид хамтран ажиллах гэрээг шууд шилжүүлсэн нь 14.2 дахь заалтыг зөрчсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК ч тус компанитай байгуулсан гэрээндээ дураараа өөрчлөлт оруулж хугацаа болон бусад нөхцлүүдийг өөрчилсөөр иржээ. Энэ нь нэг компанид зориуд даву эрх олгож буй үйлдэл.

Хоёрдугаарт, Гэрээг сунгахын тулд гэрээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн хугацаанд гүйцэтгэлийн үзүүлэлт 85 хувьтай байх ёстой. Гэрээний үзүүлэлтүүд хангалтгүй байхад гэрээг сунгасан. 

Гуравдугаарт, ТУЗ-ийн шийдвэр гаргаагүй байхад өөрийн өмчлөлийн машин механизмыг 31.9 тэрбум төгрөгөөр худалдаж 9 нэр төрлийн 46.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шилжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн. Мөн “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмж 47 нэр төрлийн 76.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг дахин “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шилжүүлсэн нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй.

Дөрөвдүгээрт, 1м.куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10.5 мянган төгрөгөөр тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр. Үүгээр 407.3 сая төгрөг алдагдсан.

Тавдугаарт: Гэрээг ам.доллараар хийсэн нь валютаар гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөд зогсохгүй ханшийн зөрүүнээс 28 тэрбум алдагдал хүлээжээ. Энэ нь 2015 онд “ЭТТ” ХК-ийн нийт алдагдлын 22.9 хувийг, 2016 онд 46.6 хувийг хүлээж байсан байна.

-УУЛЫН ЦУЛЫГ ОЛБОРЛОЛТООР 458 ТЭРБУМААР ХОХИРООДОГ ГЭХ ТООЦОО-

Дээрх баримтуудаас хамгийн ноцтой нь Монгол Улсыг 458 тэрбум төгрөгөөр хохироосон байж болзошгүй тухай баримт. Тодруулбал, 1 м.куб уулын цулыг олборлох дотоодын компаниудын ажлын хөлс 8,757 төгрөг. Гэтэл “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК Зүүн цанхийг 12,782 төгрөгөөр олборлодог байна. Улмаар 133,587,561 мян.м3 уулын цул олборлоход 994 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх ажлыг 1.4 их наяд төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Үүний зөрүү 457 тэрбум төгрөг гарч ирж байгаа юм.

-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН САНУУЛГЫГ ҮЛ ТООСОН-

ҮАБЗ-ийн генсек А.Гансүх 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний тухай 4/79 тоот гурван хуудас бичиг хүргүүлсэн байдаг. Эл гурван хуудас зөвлөмжийг мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг нарт хүргүүлсэн байдаг.

Тухайн зөвлөмжид “Эрдэнэс таван толгой” ямар ноцтой зөрчлүүд гаргасныг дурдсан. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д хэт давуу байдал олгож, монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан, компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг чиглэлүүдийг гаргаж байжээ.

-Д.СУМЪЯАБАЗАР Б.ГАНХУЯГТ СУЛХАН АНХААРУУЛГА ШИДЭЭД ОРХИЖЭЭ-

ҮАБЗ-өөс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хүргүүлсэн дээрх зөвлөмжид “Эрдэнэс тавантолгой” ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн. Хариуг тэрбээр хэрхэн хэрэгжүүлэв гэдэг анхаарал татсан.

Харин Д.Сумъяабазар сайд байхдаа юу ч хийж чадаагүй, 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Эрдэнэс Тавантолгойн захирал Б.Ганхуягт бичиг илгээсэн. Түүндээ "Нүүрсний олборлолт, ачилт, тээвэрлэлт, борлуулалтыг доголдуулахгүй байх, улсын төсвийг тасалдуулахгүй байх, үүсч буй нөхцөл байдлыг хууль тогтоомжын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй” гэх маягын бичиг илгээгээд л орхисон байх юм.

-Б.ГАНХУЯГЫН “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ОЮУТЦЭЦЭН РҮҮ ШИДСЭН СУЛХАН ШААРДЛАГУУД:

ҮАБЗ-өөс сануулга ирж, УУХҮ-ийн сайдаас нөхөрсөг бичиг ирсний дараа Б.Ганхуяг захирал “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК руугаа хэд хэдэн сулхан бичиг шидсэн байдаг. Тодруулбал,

2019 оны хоёрдугаар сарын 13-нд гэрээний үүрэг биелүүлэх тухай

2019 оны хоёрдугаар сарын 27-нд гэрээний үүрэг биелүүлээгүйг дахин сануулж, гэрээгээ дүгнэх, ажлын гүйцэтгэл, тайлан тооцоогоо дүгнэхийг дурдсан байна

2019 оны дөрөвдүгээр сарын 18-нд нүүрсний агуулахыг өргөтгөх шинээр байгуулах бүхий гурван хүсэлт гаргаж байжээ

2019 оны зургадугаар сарын 15-нд тээвэрчдийн хотхоны талбай дахь хаягдал хөрсийг уурхайгаас шилжүүлэх хүсэлт гаргаж байж.

энэ мэтчлэн шаардах, аргадах хоорондын бичиг чулуудаж сууж.

ДҮГНЭЛТ: "Эрдэнэс Тавантолгой” гэх улсын ихээхэн мөнгө эргэлддэг томоохон компанид Б.Ганхуяг ноёрхлоо тогтоож. Улмаар тэрээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид олон жилийн турш дураараа шахуу давуу эрх олгосоор ирсэн байдал эцэстээ хөрөнгө мөнгөний асуудалтай ирж холбогддог. Зүүн цанхийн уулын цулыг олборлолтын мөнгөний асуудал ил цагаандаа гарч ирээд удаж байгаа. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болоход хүчээр шахуу хоёр жилээр сунгаж дураараа авирласан. Сунгасан хоёр жил нь дуусахад тухайн компанийн ажилчид эсэргүүцэл зарлаж, "Эрдэнэс Тавантолгой” компанийн нөхцөл байдал хүндэрлээ гэх мессежийг ч нийгэмд түгээж шантааж хийж байв. Эл ганц компанийн асуудал улсын аюулгүй хэмжээнд хүртлээ хөөрөгдөж ҮАБЗ-өөс нь анхааруулга зөвлөмж гаргах хүртэл том толгой гаргасаар ирж, Б.Ганхуяг. ТУЗ-даа хүртэл ороод суучихан. ТУЗ-ын хурлаар гишүүддээ хүчрэгддэггүй хурал нь хэрүүл уруултай болдог гэгддэг. ТУЗ-даа ч, улсдаа ч дийлддэггүй ийм нэг дарга бий болсоор удаж байна.

Түүний хувьд анх Монголын оюутны холбоогоор дамжин олонд танигдаж, уул уурхай, ялангуяа том төслүүдэд ойртож ажилласаар энэ албан тушаалд суусан намтартай нэгэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-23 08:55

Эрдэнэс таван толгойн захир�##�ыг �######�уулаач. Оронд но зөндөө ажил хийе гэсэн сайн сайн з�##�уус хүлээж байна ш дээ

Зочин
Зочин
2021-11-23 08:58

Улсыг хохироож бидний төтвөрын мөнгөнөөс хумслаж байна. Хүрэдсүх ээ, Оюунэрдэнэ э энэ хэрэггүй хүмүүсийг шоронд нь суулга

Намчин
Намчин
2021-11-23 09:39

Төлүүлэх хэрэгтэй

Man
Man
2021-11-23 10:25

Ene unen yum u? Shalgaj togtooh heregtei bish u......

ҮНЭН
ҮНЭН
2021-11-23 11:43

ОЙЛГОМЖТОЙ ШУУД БУУД

Зочин
Зочин
2021-11-23 11:59

ЭНЭ ЗАЛУУ ИХ ӨӨР БОЛСОН БҮР МӨНГӨНД ДӨЖИРСӨН ХАРЦТАЙ БОЛСОН ОДОО БОЛНО ОО.

Зочин
Зочин
2021-11-23 19:15

Сү ийнгөлөгшүүдээ

Зочин
Зочин
2021-11-23 22:08

Хариуцлага тооцое

Энэ Ганхуяг гэх луйварчиг олон улсынизах зээл дээр 600$ хүрээд бгаа нүүрсийг 70$ доллоараар
Энэ Ганхуяг гэх луйварчиг олон улсынизах зээл дээр 600$ хүрээд бгаа нүүрсийг 70$ доллоараар
2021-11-24 09:54

Энэ Ганхуяг гэх луйварчиг олон улсынизах зээл дээр 600$ хүрээд бгаа нүүрсийг 70$ доллоараар зарж бгаа гэр юм!!! Тжгээд ьэр луйвартаа үнэмшилтай тайлбар өгч чаддаггшй!! Ядаж 400$, 300$ хүргэж зарж болно оо доо!!!! Ганхуяг хэн хэний хамга�##��##�тан дор байгаа болоод ийм том дээрэмииг ичиж зовохгүй хийлэг болоо???

?
?
2021-11-24 10:02

Одоо дахиад хууль бусаар ТТЖВСөгийн ажил зүүн уурхай дээр эхлэх гэж бн. Яагаад тендер зарлахгүй хятадын нэг компанид ажлыг шужд өгөв Ганхуягаа. Чиний тавьсан оюутны холбооны угшилтай дарга нар чинь энэ компанийг сүйрүүлэх байх шүү

Нүүрс 600$ хүрсэн нь үнэн бна. Интэрнэтэд бна.
Нүүрс 600$ хүрсэн нь үнэн бна. Интэрнэтэд бна.
2021-11-24 10:03

Энэ Ганхуяг олон улсын зах зээл дээр 600$ хүрээд бгаа нүүрсийг 70$ доллараар зардаг гээд бгаа. Тэгээд түүндэн үнэмшилтэй тайлбар өгч чададгүй. Нүүрсний үнэ үнэхэнр 600$ хүрч бгааг иниэрнэтээс харлаа. 350-608$ бн шүү.

Иргэн
Иргэн
2021-11-24 12:50

Миний 1072 хувьцаа ашиггүй болгогч хэнтэй ч эвлэрэхгүй. Сайн эдийн засагч томил

Холбоотой мэдээ

Back to top button