Нийгмийн

Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн шууд нислэгийг XII сарын 4-нөөс үйлдэнэ

ОХУ, Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Улмаар Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярскын чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Хүннү эйр” компани Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн хуваарьт нислэгээ ирэх сараас эхлэн үйлдэхээр болжээ. Ингэхдээ долоо хоногт нэг удаа нислэг хийнэ. Эхний нислэгээ арванхоёрдугаар сарын 4-нд үйлдэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зорчигч
Зорчигч
2021-11-23 14:32

Үнэ тариф нь хэд юм болоо ковид гээд их үнэтэй байсан

Холбоотой мэдээ

Back to top button