Нийгмийн

Малын хөлийн татвараа ирэх сарын 15-наас өмнө төлөхийг анхааруулав

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлж байна. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор тус хуулийг хэрэгжилтийг хагас жилийн хугацаанд хойшлуулсан юм. Улмаар өнгөрсөн долдугаар сарын 15-наас авч эхэлсэн. 

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Албан татвар төлөгч ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” гэж заасан байдаг. 

Уг хуулийн дагуу малчин болон мал бүхий этгээдүүд ирэх сарын 15-ны дотор албан татвараа төлөхийг Татварын ерөнхий газраас анхаарууллаа. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байх аж. 

Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлох юм байна. 

Албан татварын хэмжээг дээрх хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button