Нийгмийн

“Тавантолгой түлш”: “Стандарт шуудай” компаниас тендерт орох хүсэлт ирээгүй

Өчигдөр цахим орчинд “Тавантолгой түлш” компанийг дотоодын шуудай үйлдвэрлэгч болох “Стандарт шуудай” компаниас шуудайн нөөц бүрдүүлэлтээ хангадаггүй импортоор авдаг тухай ихээхэн шүүмжилсэн билээ. Иймд ямар шалгаанаар тус компанийн бүтээгдэхүүнийг сонгодоггүй талаар "Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараар тодрууллаа.

Тэрбээр “Манай компани энэ жил шуудай худалдаж авахаар гурван багц тендер зарласан. Үүнийхээ үнийн дүнг зургаан тэрбум хэмээсэн. “Өндөр ватт”, "Гурван уул трейд”, "Гранд”, "Нарлаг Монголын өглөө” гэсэн дөрвөн компани тендерт материалаа ирүүлсэн. Нэг, гуравдугаар багцац "Өндөр ватт” компани шалгарсан бол хоёрдугаар багцад "Гурван уул трейд” компани шалгарсан байдаг. Есдүгээр сарын 2-ны өдөр ийм шалгаруулалт болсон.

Манайд “Стандарт шуудай” гэх компаниас тендерт оролцох хүсэлт байтугай, албан бичиг, тоот ч ирж байгаагүй. Манай компанид удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй гэх мэдээлэл худал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2021-11-23 14:28

Ажил хийдэггүй хувиа бодсон түшэлүүдээ хөөж явуул авилга авахаас өөр юм боддоггүй их зантай цүнх баригчаар дүүрсэн төр засагаа гэж

Холбоотой мэдээ

Back to top button