Нийгмийн

Завхан аймгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт хэвийн болжээ

Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өчигдөр  орой /2021-11-23/ Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллалаа.

Тус эмнэлгийн халаалт долоо хоногийн өмнөөс доголдож эхэлсэн бөгөөд эмнэлгийн зүгээс дулаан үйлдвэрлэгч “Оч дөл өлзийт” ХХК-д албан бичиг хүргүүлж, шаардлага тавьсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна.

Харин компанийн зүгээс уурын зууханд доголдол гарсан, нүүрсний чанар муу, мөн ажилчдын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэдэг тайлбар хийлээ.

Аймгийн Засаг дарга Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийг дулаанаар хангаж буй “Оч дөл өлзийт” ХХК-д халаалтыг яаралтай сайжруулах үүрэг даалгавар өгч, галлагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, АЗДТГ-аас хамтарсан хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.

Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт өнөөдрөөс хэвийн горимд шилжээд байна.
Мөн зарим төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл  өрхүүдийн халаалт муу байгаа тул Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй уурын зуухнуудад хяналт шалгалт хийж, халаалтыг сайжруулахыг Эрчим хүчний зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button