Нийгмийн

ОБЕГ-ын алба хаагчид эрдэмтдийн бүтээлүүдтэй танилцжээ

 Шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан Олон улсын харилцааны хүрээлэн, ДХИС-ийн Удирдлагын академитай хамтран  үзүүлэх хичээлийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас зохиожээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон Төрийн төв захиргааны байгууллагуудын удирдах түвшний албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчдын манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, стратегийн түвшинд хамтын ажиллагааг зохион байгуулах, төрийн албаны манлайлал, ёсзүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр баримталж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой тус сургалтад Удирдлагын академийн багшлах бүрэлдэхүүн болон сонсогчид хамрагдсан байна.

Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн үйл ажиллагаанаас суралцаж, эрдэмтдийн бүтээл туурвилтай танилцаж, аюулгүй байдлын гадаад орчинд дүн шинжилгээ хийх, чадварт суралцлаа.

Мөн энэ үеэр бүс нутгийн аюулгүй байдал, хилийн археологи, гамшигтай тэмцэх бүх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-24 16:31

Эрдэмтэд доошоо оров уу онцгойхон эрдэм ойлгохоор дээшилэв үү

Холбоотой мэдээ

Back to top button