НИЙГЭМ

Т.Баярхүү: Шар түвшинд шилжих журмын төслийг ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ

Өнөөдөр /2021.11.24/ Засгийн газар хуралдсан. Хуралдааны дараа УОК-ын Шуурхай штабын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь коронавирусээс сэргийлэх вакцины III тунгаа хийлгэвэл халдвар хамгааллын дэглэмийг шар түвшин руу буулгах тухай асуудлаар мэдээллээ. Одоогоор улбар шар буюу шараас чанга түвшний дэглэм үйлчилж байгаа юм.

Т.Баярхүү "Халдвар хамгааллын дэглэмийн зэрэглэлийг бууруулах ажлын хэсэг гарч, ажиллаж эхэлсэн. Журмын төслийг нь ирэх дооо хоногт танилцуулж, хэлэлцүүлнэ. Шар түвшинд шилжсэнээр зарим хязгаарлалтуудыг цуцална” хэмээлээ.

Хэрэв шар түвшинд шилжвэл хамгийн наад зах нь ЕБС-иуд 100 хувь танхимаар хичээллэх, 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button