Нийгмийн

П.Цэрэндагва Хөдөлмөрийн баатар боллоо

Монголын тайз, дэлгэцийн сор болсон авьяастан, Ардын жүжигчин П.Цэрэндагвад Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртээлээ.

1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэнтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг, кинонд дүр бүтээсэн юм.

Гавьяа шагнал:

1991 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цол

1994 онд “Ричард ван III” жүжгийн Бекингем вангийн дүрээр МУАХ-ны шилдэг дүрийн шагнал

2001 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол

2004 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза I” наадмын шилдэг эрэгтэй туслах дүр

2005 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадины дүрээр “Гэгээн Муза II” наадмын шилдэг эрэгтэй гол дүр

2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Тэрбишийн дүрээр “Гэгээн Муза III” наадмын шилдэг эрэгтэй гол дүр

2009 онд “Эдип” жүжгийн Тресийн дүрээр “Гэгээн Муза VI” наадмын шилдэг эрэгтэй туслах дүр

2010 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фролло хамбын дүрээр “Гэгээн Муза VII” наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал.

Тайзны дүр:

  • Гарын таван хуруу(1967) – Баяр
  • Наян чулууны ой (1969) – Бөхөө
  • Өрсөлдөөн (1970) – Цогт
  • Любовь Яровоя – Григори
  • Ээдрээ – Дэмбэрэл
  • Отелло – Элч
  • Хар санаа хайр сэтгэл – Зарц
  • Том авгын овоохой -Боолын худалдаачин
  • Хоёр үе – Гимназын сургагч
  • Будамшуу – Мунас
  • Анхны тулаан – Харгис цагдаа
  • Тэр талд (1970) – Мансуров
  • Эцсийн мөч – Хурандаа мансуров
  • Арын албаныхан (1971) – Гаанжуур
  • Улаан тэмдэг жүжгийн (1971) – Монгол түшмэл
  • Түлхүүрийн нууц (1971) – Шинэ данжаад
  • Баян барлаг хоёр – Халмат
  • Цэрэн хаачив? (1971)- Лувсанравдан
  • Хэнийг явуулах вэ? (1973) – Намжил
  • Оролмаа(1973) – Сандаг-Очир
  • Дээрэмчид (1975) – Шпигельберг
  • Кибальчиш хүү (1977) – Тагнуул-511
  • Үхэвч үнэн ялна (1977) – Олзны офицер
  • Бумбат эрдэнэ (1977) – Дорж
  • Хурлын дараа – Сандаг
  • Санасан ёсоор бүтэх болтугай -Аркадий
  • Отелло – Мэдээч
  • Нандин эрдэнэ – Сургагч
  • Буурай аав – Дашдорж
  • Сахиуст цэцэг – Төртогтох
  • Гамлет – Офицер
  • Ширүүн тулааны өмнө – Сүхбаатар
  • Их авхай – Шо-Шүн- Дай
  • Их ид шидтэн – Халтар нохой
  • Буэнис-Айриссаас хийсэн сурвалжлага -Олны хэсэг
  • Эмч нар – Өвчтөн
  • Гарваа – Тамир
  • Хөхөлдэй хүүгийн үлгэр – Шар зурхайч
  • Нулимсны наадах инээд -Галсан
  • Сандрал – Цэрэн
  • Хаан түүх I – Хаан
  • Хүслийн транвай – Стенли
  • Тамгагүй төр – Эгэрэг өрлөг
  • Сарны инээд – Нохой
  • Ганцхан алхахад уулзна – Орших
  • Хаалганы өмнө – Санги
  • Шөнө дундын бүжиг – Амего
  • Жамуха – Чингис хаан
  • Хүйтэн сэнтий – Богдхаан
  • Атга нөж – Хөхөчү бөө
  • Мануухай – Тайван
  • Нэгэн няравын паян (1979) – Балбар
  • Найрын ширээний ууц (1981) – Итгэл
  • Эрдэмтний яриа (1982) – Шарав
  • Муурын байшин (1982) – Чоно
  • Унаган хайр (1982) – Доржбат
  • Сэргэлт жүжгийн (1982) – Удирдах газрын ерөнхий инженер
  • Алтан түлхүүр жүжгийн (1983) – Чоно
  • Талын баатар жүжгийн (1983) – Дорж
  • Шинэ зам (1984) – Гэлэг
  • Нора (1984) – Хельмер
  • Байцаагч түшмэл (1985) – Свистунов
  • Гургалдайн дуут шөнө (1985) – Петр Бородин
  • Чи хэн бэ? (1985) – Вадим
  • Сувдан сондор(1986) – Раймонд
  • Интоорын цэцэрлэг (1986) – Лопахин
  • Буцах хаяг (1987) – Дорж
  • Галилейн амьдрал (1988) – Их хамба
  • Бардам туулай (1988) – Саарал чоно
  • Халуун газар (1988) – Төмөр
  • Галуу эргэж ирлээ(1989) – Васил
  • Ээдрээ (1989) – Галдан жонон
  • Нийгмийн санаа – (1990)
  • Цагаан дарь эх (1991) -Танхуу
  • Макбет (1991)
  • Там (1992)
  • Хар будаа (1993) – Гаваа
  • Өрлөг жанжны өчил (1993) – Лувсаншарав
  • Ричард ван III (1994) – Бекингем
  • Оршуулаагүй үрэгдэгсэд (1995) – Ландрия
  • Тамын дурлал(1996) – Симеон
  • Ромео, Жульетта (1996) – Капульета
  • Медея(1999) – Креон
  • Зуны шөнийн зүүд (2000) – Тезен
  • Дурласан хүн (2000) – Хангал
  • Аранзал дарвуулт хөлөг (2000) – Сорин
  • Цахлай (2001) – Сорин
  • Шөнө дундын бүжиг (2003) – Амего
  • Эрлэгийн данс (2003) – Болд
  • Үхэхийн хооронд (2003) – Игорь
  • Хар санаа хайр сэтгэл (2004) – Миллер
  • Саран хөхөө (2004) – Ямши
  • Шөнө амталсан нулимс (2005) – Тэрбиш
  • Суудал (2006) – Чихүн түшмэл
  • Амьдрал(2007) – Батаа
  • Харц хатан (2007) – Цагаан шоот
  • Нэргүй од (2008) – Испас
  • Лусын дагина(2008) – Сайд
  • Эдип(2008) – Трейси
  • Парисын дарь эхийн сүм (2009) – Фролло хамба
  • Хунгийн дуу(2010) – Роман
  • Чойном (2011) – Чойном
  • Оролмаа (2011) – Гончиг хүнд
  • Тэнгэрийн хүү (2011) – Лүүсүү ван
  • Гамлет(2012) – Клавди ван
  • Хэрээт төгөл (2014) – Лохов
  • Ромео, Жульетта(2016) – Хотын захирагч
  • Царцаа Намжил (2017) – Эрлэг номун хаан
  • Анна Каренина (2020) – Шербатский ван.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button