Нийгмийн

П.Цэрэндагва: Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг. Ханьдаа баярлалаа

Монголын тайз, дэлгэцийн сор болсон жүжигчин, Ардын жүжигчин П.Цэрэндагва өнөөдөр Хөдөлмөрийн баатар боллоо.

Тэрбээр “Төрдөө үнэлүүлж буй хүний сэтгэл өндөр байлгүй яах вэ, хүүхдүүд минь. Би төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна. Нэг л юманд сэтгэл их өег явна. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Театрын түүхт 90 жилийн ой, Хувьсгалын 100 жилийн ойд төрдөө үнсүүлнэ гэдэг мэдээж сэтгэл хөөрч огшихын зэрэгцээ бодож, тунгаах зүйл их байна. Театрын уран бүтээлчиддээ мөргөе.

Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж театрын урлагийн оргил үеийн эзэлж явсан үеийнхэндээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхэд бэлэн жагсаж яваа залуу үеийнхэндээ мөргөе. Үзэгч түмнийхээ итгэл, сэтгэлийг үүрч, дүүрч явах болно.

Ханьдаа их баярлаж байна. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг юм. Гурван хүүхэд тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-24 21:46

М�##�гай нь гоё харагдаж байна. Өшөө жижиг хар ирмэгээ жоохон өндөр хийсэн бол бүр чамин харагдана.

Зочин
Зочин
2021-11-24 21:47

М а л а х а й нь

Зочин
Зочин
2021-11-24 23:09

Дутуу нэртэй хүн байдаг л юм байхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button