НИЙГЭМ

АЛЬ НЬ ҮНЭН БЭ: ХААН банк 2.3 сая харилцагчийн мэдээллээ хакеруудад алдсан уу

Raidforums.com хэмээх олон улсын хакеруудын хар зах гэж болохуйц платформд аравдугаар сарын 6-ны өдөр 2.3 сая монголчуудын мэдээллийг худалдах тухай зар байршсан байдаг. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын ерөнхий газар арваннэгдүгээр сарын 8-наас буюу сарын дараа шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байгаа юм.

ТЕГ-аас өдгөө “Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг байр суурийг өгсөөр байгаа юм. Гэхдээ ТЕГ-ын ажилтан УИХ-ын чуулганы танхимд “Мэдээлэл нь ХААН банкны харилцагчидтай холбоотой байх магадлалтай” хэмээсэн нь олны анхаарлыг татсан.

Одоогоор тухайн зар устсан тул агуулга мэдээлэлтэй нь танилцах боломжгүй байгаа. Харин тухайн үед амжиж, мэдээллийг задалж харсан хүмүүсийн дэлгэсэн скрийншотууд бий. Үүнийг ажиглавал иргэний гэрийн хаяг, утасны дугаар, и-мейл хаяг болон ХААН банкны дансны дугаар харагдаж байсан юм. Нэг иргэний мэдээллээр жишээлэхэд ийм. Харин бусад иргэдийн мэдээлэл бүгд ХААН банкны данстай байсан эсэхийг шууд оноож хэлэх боломжгүй байгаа юм.

ХААН банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын захирал М.Даваажаргал хэвлэлд энэ талаар тодруулга өгөхдөө “Зар устсан тул эргэн тулгалт хийх эх сурвалжгүй болчихоод байгаа. Үнэхээр тэнд багтсан зарим иргэд манай харилцагчид мөн. Гэхдээ бид мэдээлэл алдаагүй. Бидний мэдээлэл хадгалдаг загвар тухайн зар дээрх мэдээлэлтэй таарахгүй байгаа нь батлагдсан” гэсэн мэдээлэл өгсөн байна.

Сар хагасын хугацаа өнгөрсөн ч ТЕГ энэ асуудал дээр аг жиг хэвээр байна. Хоёр ч удаа УИХ-ын чуулганы танхимд эл асуудлаар байцаагдахдаа тэд “Судалж байна, мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн ганц л хариу өгдөг. Үүнээс нь шалгалтын явцад жигтэй нөхцөл байдал үүссэн гэж таамаглах болохуйц.

Сүүлдээ баталгаа, нотолгоотой бус, таамаглалын түвшний мэдээлэлд үндэслэн “ХААН Банкных байж магадгүй” гэсэн утгаар дуугарч, олны галыг өөрөөсөө холдуулсан дүр зураг уншигдаж байгаа юм. ТЕГ тус асуудалд амаа жимийж, бурууг бусдад тохох тусам өөрсдийнх нь хариуцлагагүй, хайнга  үйл ажиллагаа ил болж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
№
2021-11-24 16:30

Зөвхөн ХААН банкны харилцагч нар данснаасаа, хадг�##�амжаасаа �##�ь 2017 оноос эхлээд одоо ч гэсэн их хэмжээний мөнгө �##�дсаар л байгаа биздээ саяхан л баахан улсуудын хохирлыг барагдууллаа гээд байсан биздээ,тэгээд энэ банкны хийсэн мэдэгдлийг нэг уншдаа! “ЗАР УСТСАН ТУЛ ЭРГЭН ТУЛГАЛТ ХИЙХ ЭХ СУРВАЛЖГҮЙ БОЛЧИХООД БАЙГАА ГЭСЭН АТЛАА ҮНЭХЭЭР ТЭНД БАГТСАН ЗАРИМ ИРГЭД МАНАЙ ХАРИЛЦАГЧИД МӨН, ГЭХДЭЭ БИД МЭДЭЭЛЭЛ АЛДААГҮЙ, БИДНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛДАГ ЗАГВАРТАЙ ТУХАЙН ЗАР ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ ТААРАХГҮЙ БАЙГАА" гэнэ. За зар байхгүй болсон гэхдээ мэдээлэл нь хаан банкны мэдээлэл мөн гэхдээ устсан зар нь ХААН банкны мэдээлэл хадг�##�даг загвар биш байна гэнэ хахаха дотроосоо мэдээллээ �##�даад удаж байгаамаа гээд л хэлээчдээ

Зочин
Зочин
2021-11-24 21:41

Хэрэв энэ үнэхээр үнэн скрийншот бол бүх юм ойлгомжтой байна. Ямар ч байсан банкны мэдээлэл гэдгийг ийм скрийншот байсныг мэдэлгүй таамаглаж л байсан. Хаан банк зүгээр л зугтааж байна. Зар мэдээ гардаг өдөр хэсэг байсан. Хаан банк хариуцлагагүй банк !

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button