НИЙГЭМ

Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгах ажил үргэлжилсээр

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна” гэж мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Тус  захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын A/454 захирамж гарч, дээрх гараашнуудыг чөлөөлж буй юм. 2021 онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбаа
Ганбаа
2021-11-24 17:40

Хуучнаар /Энх тайван найрамд�##�ын ордон/-ны урд т�##�байд баригдсан барилгыг хэзээ буулгах вэ?

Холбоотой мэдээ

Back to top button