НИЙГЭМ

МУИС Археологийн судалгааны төвтэй боллоо

МУИС-ын захирлын 2021 оны 11 сарын 19-ний өдрийн А330 тоот тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн харьяанд Археологийн судалгааны төвийг байгуулж захирлаар нь Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбатыг томилов.

Антропологи, археологийн тэнхимд 2020-2021 онд археологийн чиглэлийн олон туршлагатай шинэ багш ажиллаж эхэлсэн нь хүний нөөцийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болгосон байна.

Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны хүрээнд хамгийн эрчтэй хөгжиж буй археологийн салбарт МУИС өөрийн байр суурьтай болох, гадаад дотоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх, археологийн сургалтыг дэмжих суурь судалгааг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд энэхүү төв үйл ажиллагаагаа явуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button