НИЙГЭМУЛС ТӨР

ШАГНАЛЫН ҮНЭ ЦЭН: У.Хүрэлсүх “Сүхбаатар” онгоцыг татаж гаргасан “цэрэг”-үүдээ олноор нь шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ онд санаачлан Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” онгоцыг татаж гаргасан. Тухайн онгоцыг гаргахад нийт 123 албан хаагч оролцож, ажилласан билээ.

У.Хүрэлсүх “Сүхбаатар” онгоцыг татан гаргахад оролцсон албан хаагчдыг өчигдөр төрийн дээд одон, медалиар шагнаж, шагналын үнэ цэнийг унагаалаа гэж шүүмжлүүлж байна.

Тэгэхдээ эдгээр эрхмийг ийм шагналаар шагнав.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, зөвлөх инженер, хурандаа Даваагийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын зөвлөх инженер, бэлтгэлхурандаа Цэгмэдийн Ганхөлөг,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх багш, доктор, бэлтгэл хурандаа Гомбожавын Идэр,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ганхуягийн Ганбаатар,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор, профессор Лочингийн Хэнмэдэх,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,

АЛТАН ГАДАС ОДОНГООР: 

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал, доктор, профессор Раднаагийн Найдандорж,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Пүрэвсүрэнгийн Өлзийсайхан,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Ядамын Рэнчинванжил,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн багш Намжилын Хаш-Очир,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Ганболдын Мягмарсүрэн,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Ганбатын Баасандорж,
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлах гүүр тавигч, жолооч, ахлагч Цэвээнжавын Бат-Ирээдүй,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Амарсайханы Баяржаргал,
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн катерчин жолооч, дэд ахлагч Цэндсүрэнгийн Лувсанпэрэнлэй,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн дарга, ахлах ахлагч Даваадоржийн Лхагвадорж,

ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР:

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Бадамдоржийн Батбаатар,
  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Жаргалсайханы Болд-Эрдэнэ,
  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лхаасүрэнгийн Бямбасүрэн,
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 115 дугаар ангийн хүнд механизмын жолооч, ахлагч Буяндэлгэрийн Золбоо.

Үнэндээ тэд хийх ёстой ажлаа л хийсэн. “Сүхбаатар” онгоцыг татаж гаргасан нь гавьяа ч тэдний хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн. У.Хүрэлсүхийн санаачилсан ажлыг хийлээ гээд төрийн дээд, одон медалиар шагнуулах шалтгаан болох учиргүй.

Зэвсэгт хүчний салбарт хэчнээн олон гавьяатай, төрийн дээд одон, медаль авах гавьяатай эрхэм байгаа билээ. У.Хүрэлсүхийн ажлыг хийгээгүй, “цэрэг” нь болоогүй гээд шагналаас үлдэх шалтгаан болох учиргүй. Гавьяа байгуулсан хүнийг л Төрийн дээд одон, медалиар шагнах учиртай. Цаашид Ерөнхийлөгчийн санаачилсан ажлыг хийсэн, таалагдсан эрхмүүд олуулаа шагнуулдаг, томоохон албан тушаалд очдог, шагналын үнэ цэнийг унагаадаг буруу жишиг тогтох вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-25 12:58

Эд нарт өгөлгүй яах вэ. Сувдаа л хөдөлмөрийн баатар арай арай

зочин
зочин
2021-11-25 13:03

мандухай хатан дүрийг үнэхээр гаргаж чадсан сайн жүжигчин дээ авах ёстой

Irgen
Irgen
2021-11-25 13:22

Өгөхгүй яах вэ дээ эх орны ирээдүй эх дэлхийгээ аврах гэж Амь биeэ золиосолсон хүнд бэрх ажил гүйцэтгэж байгаа хүмүүс шүү Баяр хүргэe!

Зочин
Зочин
2021-11-25 14:10

10000 мод тариад баатар болноо.

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2021-11-25 16:01

Энэ хэдийг шагнах нь буруу гээгүй ч �##�иваа юманд этик гэж юм бий.Нэр хүнд ,үнэ цэнэ гэж юм байдаг .Урр нь шан�##� нэр хүндгүй болсон л доо

Зочин
Зочин
2021-11-26 08:31

Ажлаа хийснийхээ төлөө шагн�##� авдаг асууд�##� их байгаа.Онцгойгийн 1 з�##�уу 1000 хүн аварсан гээд зураг сайт болгоноор гараад гавъяат хүртэл аваад ганцаараа онгироод л ямар сэтгэхүй муутай нөхөр вэ.Хамт ажилладаг з�##�уус нь юу хийсэн байх вэ.дуудлагын жолооч,г�##� сөнөөгч аврагч нар л хамтдаа ажиллаж байж хүн авардаг тэгснийхээ төлөө ц�##�ин, урамшуул�##�, онцгойгийн нэмэгдэл, томилолт гээд л бүгдийг авдаг шүү дээ,тэгээд ч 1000 хүн үхэх гээд хэвтэж байсан юм огт байхгүй. ямар тоолж үзсэн биш, суд�##�гаа байдаг ч биш гаргаад ир гэвэл байхгүй шүү. Хогийн пункерт г�##� гарсаны төлөө орцоор нь гэртээ байсан хүмүүсийг гаргачихаад хэдэн зуугаар нь аварсан гээд л үсчээд байдаг болсон шүү

Холбоотой мэдээ

Back to top button