НИЙГЭМ

Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргыг сонгож, дүрэмд өөрчлөлт оруулна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх сарын 6, 7-нд болох намын 30-р Их хурлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Намын их хурлаар намын даргын сонгох, намын дүрэмд өөрчлөлт оруулах, хяналтын ерөнхий хороо гэж байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Мөн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын төлөөлөгчид болон олон нийтэд танилцуулна. Мөн хурал дээр УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавина.

МАН эрх баригч намын хувьд хүний эрхийг ханган хамгаалах тал дээр томоохон зорилт гарган ажиллаж байгаа. Мөн чинээлэг, дундаж давхаргыг бий болгох хүсэл тэмүүлэл бий. Үүнд авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал нөлөөлж байна” гэлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж дуусаад сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ХЭҮК-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр ямар байр суурь баримтлах вэ?

ХЭҮК үйл ажиллагагаа бүрэн дүүрэн явуулах боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй байгаа. Цаашлаад, хүний эрхийн төлөө тэмцэх ажлыг 21 аймаг, 330 сумд хүрч хийж чаддаг байх дэд бүтцийн механизмыг бий болгох тал дээр ажиллана. Санхүү, төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар бүрэн үйл ажиллагаа явуулж чаддаггүй тал байна.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ?

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар Их хурал дээр хөтөлбөр гаргаж ирж, ярилцана. Бид эрх барьж байгаа нам. Хүнд суртал, хариуцлагагүй байдалтай тэмцдэг байх ухамсрыг түгээх, улс төрийн хариуцлага тооцдог болох. Үүнд нь хууль хяналтын байгууллага нөлөөнд автахгүйгээр ажилладаг байх ёстой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-25 13:23

Авлигын заг�##�майлсан эцэг авлигатай тэмцэнэ гэж байх уу. Хуучнаар бол Жунай ах л гэсэн үг. Монголд хаана том мөнгө сонсогдоно тэнд л энэ хүний нэр гардаг болоод олож жил болж байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button