Нийгмийн

УЕП Б.Жаргалсайхан Ц.Анандбазарыг өмгөөлж, сэтгүүлчдэд гомдол гаргасан асуудлаар Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг яаж шийдэх, хэрхэх нь олон нийтийн анхаарлыг татаж буй.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусаад яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн юм.

Энэ асуудлыг хөндөн цуврал сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар өнөөдөр хэвлэлд хандлаа.

Тэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ц.Анандбазарыг өмгөөлж, сэтгүүлчдэд гомдол гаргасан асуудлаар Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.

Сэтгүүлч С.Будрагчаа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллэ” нэвтрүүлгийг сэтгүүлч Анхзул бид хоёр энэ оны дөрөвдүгээр сард бэлтгэж, олон нийтэд хүргэсэн. Энэ нэвтрүүлгийн дараагаас цагдаагийн байгууллага шалган, Ц.Анандбазарын гэмт буруутайг урьдчилсан байдлаар тогтоосон. Улмаар яллагдагчаар татан шалгасан. Хуулийн дагуу УЕП-оос Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх учиртай байсан. Гэвч тэгээгүй. Тиймээс “Tsahiur.mn” сайтад цуврал материал нийтлэл нийтлэгдсэн. Үүнээс дараа УЕП тухайн нийтлэлийн асуудлаар Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд гарган, гомдол гаргасан.

Ц.Анандбазарын ажлын алба, хуульчид, зөвлөхүүд нь ийм гомдол гаргасан бол бид ойлгоно. Гэтэл УЕП Б.Жаргалсайхан ийм гомдол гарган, Ц.Анандбазарыг гэм буруугүй гэж өмгөөлөн, энэ хэргийг шалгасан, гэм буруутайг нь урьдчилсан байдлаар тогтоосон хуулийн байгууллагын ажлыг үгүйсгэлээ. Энэ нь УЕП Б.Жаргалсайхан Ц.Анандбазарын нөлөөнд, дарамтанд нь орчихсон юм биш үү гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.

Тиймээс энэ асуудлыг шалгаж, хэрвээ гэм бурутай байвал Б.Жаргалсайханд хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
del
del
2021-11-25 14:26

ингэж байж авилга хээл хахууль зүй бус зүйлтэй яаж тэмцэх болж байна ерөнхий прокуророо хэлэх юм байна уу

Zochin
Zochin
2021-11-25 14:55

MAN neg Suunii ch geh shig balai huuhneer jurmiin nuhruu aluulah ch gejde.ene Anand bazar hend ni taalagddagguin boldoo z##luul.Huk ni bish bgaa

Zochin
Zochin
2021-11-25 15:42

Shvvh l etssiin shiidweriig gargadag yum, ternees umnu ymarch hvn bsn bid shiidwer gargahgvi

зочин
зочин
2021-11-25 15:44

Энэ прокурор харинч улс төрчдийг байх газарт байлгаа биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button